Японы эзэн хаан Их Британид айлчлан, хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Японы эзэн хаан Их Британид айлчлан, хүндэтгэл үзүүлэв

Японы эзэн хаан Их Британид айлчлан, хүндэтгэл үзүүлэв

Хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолын өмнө Их Британийн хаан III Чарльзын зохион байгуулсан хүлээн авалтад Японы эзэн хаан оролцжээ. Эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нар Их Британийн хамгийн удаан төр барьсан хатан хааныг оршуулах ёслолд оролцохоор Лондонд ирэв. Орон нутгийн цагаар Ням гаригийн 17:00 цагт хар маск зүүсэн эзэн хаан эхнэрийн хамт байрлаж буй зочид буудлаас гарч, Букингемийн ордон руу явжээ.

Уулзалтын үеэр эзэн хаан Нарухито хааны гэр бүлийн гишүүд болон дэлхийн удирдагчидтай цагийг өнгөрөөсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр мөн хатан хааны оршуулгын өмнөх өдөр Хаан Чарльз болон гэргий Хатан хаан-консорт Камилла нарт өөрийн биеэр эмгэнэл илэрхийлжээ. Дараа нь эзэн хаан Нарухито Вестминстерийн танхимд зочилж, хатан хаанд хүндэтгэл үзүүлсэн байна.

Төрийн оршуулга Даваа гаригийн 11.00 цагаас Вестминстерийн сүмд эхэлнэ.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж