Самар түүж яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Самар түүж яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Самар түүж яваад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн Орой цагааны нарийн хошуут гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 222 км-т, сумын төвөөс хойд зүгт 62 км-т иргэн А энэ сарын 17-ны өдөр самар түүж яваад сураггүй алга болж, эсэн мэнд олсон талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид тус сумын харъяат иргэн, 34 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр Орой цагааны нарийн хошуут гэдэг газар хүрэлцэн очсон байна. Тухайн иргэнийг ар гэрийнхэн нь Дэлүү-Овоо гэдэг газраас эсэн мэнд олсон байжээ.

Иймээс иргэдийг самар жимс түүхээр явахдаа ганц нэгээр салж явахгүй байх, түлсэн гал, үнс нурмаа сайн унтраах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж