Тайваньд цунамийн анхааруулга дуугарав

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Тайваньд цунамийн анхааруулга дуугарав

Тайваньд цунамийн анхааруулга дуугарав

Тайванийн зүүн өмнөд хэсэгт өчигдөр (2022.09.18) 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, байшин барилга нуржээ. Үүнээс үүдэлтэй цунами болж магадгүйг сэрэмжлүүлсэн байна.

Газар хөдлөлт 10 км гүнд болсон. АНУ-ын Геологийн алба уг газар хөдлөлтийг анх 7.2 магнитуд гэж бүртгэсэн ч сүүлд 6.9 хүртэл бууруулжээ. Тус алба ойролцоох эрэг дагуу цунамийн давлагаа үүсэхийг анхааруулсан. Түүнчлэн Японы Цаг уурын агентлаг ч зүүн Хятадын тэнгис дэх Мияко аралд цунами болж магадгүйг анхааруулсан ч сүүлд нь үүнийгээ цуцалжээ.

Тайванийн төмөр замын удирдах газраас "Барилгын нурангид дарагдсан дөрвөн хүнийг аварлаа. Мөн галт тэрэг замаасаа гарч осолдсон тул 20 орчим зорчигчийг нүүлгэн шилжүүлсэн. Азаар хүний амь эрсдээгүй" гэж мэдэгдэв. Албаны хүн "Орон нутгийн сургуульд ч бас тодорхой хэмжээний эрсдэл учирсан" гэж хэлжээ.

Тайванийн дарга Цай Ин Вэн газар хөдлөлтийн дараа Яаралтай тусламжийн төвийг идэвхжүүлсэн байна. Зүүн эрэг дагуух Хуалиень мужид 110 орчим цэрэг аврах ажиллагаанд оролцсоныг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж