Хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 0.9 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 0.9 хувиар буурчээ

Хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 0.9 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 9.7 хувиар өсч, өмнөх сараас 0.9 хувиар буурсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.7 хувь, мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 27 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.8 хувьтай байгаа нь нөлөөлжээ.

Мөн хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Энэ оны наймдугаар сард өмнөх оны эцсээс хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 15 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны наймдугаар сард өмнөх сараас 0.9 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.5 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Хүснэгт 1. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс /хувиар, 2022 оны наймдугаар сард/

Инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны наймдугаар сард 9.5 хувь гарсан бол 2022 оны наймдугаар сард 14.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 4.9 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээнд нийт 410 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ байна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 221 нь импортын бараа, бүтээгдэхүүн бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж