Хаясан охиноосоо байр нэхэж, шүүхэд зарга үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Хаясан охиноосоо байр нэхэж, шүүхэд зарга үүсгэжээ

Хаясан охиноосоо байр нэхэж, шүүхэд зарга үүсгэжээ

Хятадын 29 настай эмэгтэйгээс эцэг, эх нь байр нэхэж, шүүхэд зарга үүсгэсэн хэрэг олон нийтийн дургүйцэл, бухимдлыг төрүүлжээ. Шүүхээс Гуанжоуд оршин суух Жан овогт эмэгтэйг эцэг, эхдээ байр биш юмаа гэхэд асран халамжлах үүднээс тодорхой хэмжээний нөхөн төлбөр өгөх ёстой гэж шийдвэрлэсэн байна.

Эмэгтэйг хоёр настай байхад авга эгчийнд нь "хаяж", тэрбээр авга эгчийнхээ охин мэт өсчээ. Өнгөрсөн хугацаанд эцэг, эх нь хамаатны хүмүүс мэт аашилж, бараг харьцдаггүй байсан гэнэ.

Гэвч Жан өсгөсөн ээжийнхээ хүүд хуримтлуулсан мөнгөөрөө байр авч өгсний дараа төрсөн эцэг, эх нь гэнэт гарч ирээд, өөрийнхөө төрсөн эрэгтэй дүүд байр авч өгөх ёстой гэж маргалдсан аж. Тэд "хаясан" охиноосоо 500 мянган юань нэхэмжилсэн байна. Хятадын иргэний хуулийн дагуу үр хүүхэд нь эцэг, эхээ асарч, тэтгэх хуультай. Энэ нь орхисон, эсвэл харилцаа тасалсан байсан ч хамаагүй.

Энэ тухай мэдээлэлд олон мянган хүн сэтгэгдэл бичсэн ба олонх нь эцэг, эхийг нь буруутгажээ. Нэг сэтгэгдэлд эцэг, эхийг нь "цус сорогчид" гэсэн бөгөөд өмнө нь эгчийнхээ, дараа нь охиныхоо цусыг сорох гэж байна гэсэн байна. Өөр нэг сэтгэгдэлд Жан эмэгтэйг ийм аймшигтай эцэг, эх дээрээ өсөөгүй нь ч болж гэж бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж