"Этгээд" кино Германы наадмаас шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

"Этгээд" кино Германы наадмаас шагнал хүртжээ

Б.Баатарын найруулсан "Этгээд" уран сайхны кино Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас "Өвөрмөц, зоримог шийдэл" төрөлд шагнал хүртжээ. Түүний ерөнхий зураглаачаар нь ажилласан “Хийморь” уран сайхны кино 2019 онд энэ наадамд шалгаран олон улсын кино уран бүтээлчдэд Монголыг таниулж, дэлхийн кино наадмуудад оролцох гараагаа эндээс амжилттай эхлүүлж байсан удаатай.

Олон улсын кино наадмыг Германы Олденбург хотноо есдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Түүний анхны кино Монголын анхны 3D кино болох "Сайн, муу, хэрцгий" байсан бол түүнээс хойш тэрбээр "Дүүлэн нис", "Ар хударга", "Үргээлэг 2", "Одод болохын хүслэн", "Яллагч", "Хийморь", "Алтан өндөг", "Сүүн замын сахиул", "Зориг", "Ноён эмэгтэй" гэх мэт 20 гаруй киноны ерөнхий зураглаачаар ажилласан уран бүтээлч.

Харин "Этгээд" киноны хувьд найруулагчаар ажилласан анхны бүтээл юм.

Монголын зураглаачдын нийгэмлэгээс энэ жил зохион байгуулсан тав дахь удаагийн "Алмааз" наадмын "Шилдэгийн шилдэг кино"-гоор "Этгээд" уран сайхны кино шалгарсан.

Түүнийг киноныхон “action” Б.Баатар нэрээр андахгүй. Залуу уран бүтээлч дэлхийн нэр хүндтэй наадамд урилгаар оролцож, эх орноо сурталчлаад зогсохгүй, алдартай уран бүтээлчдээс хамтран ажиллах санал хүлээн авсан тухайгаа News.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Тэрбээр "Хүүхэд байхад ээж маань ажлаасаа камер авч ирээд, баяр болгоноор гэртээ бичлэг хийдэг байлаа. Ээж маань “Хүнс трейд” компанид нярав хийдэг байсан юм. Одоо хүртэл бидэнд тэр үеийн дурсгалтай бичлэгүүд хадгалаастай байдаг. Хүүхэд байхын л “Би урлагийн хүн болно” гэж ярьдаг байсан. Гэхдээ кино зураглаач болох бодолгүй явж байгаад гэнэт хальтраад л кино урлаг руу орчихсон. Тэгээд анх 2000 оны эхээр Гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар, Ё.Цог гуай нартай хамтран телевизийн зохиомжийн зураг авалтад их явдаг байлаа. Би авсан зургаа эвлүүлж, ажилдаа улам дуртай болж, уран сайхны зураглаач чиглэлээр ажиллаж эхэлсэн дээ" гэж ярьж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж