Дэлхийн улсуудын төв банкууд инфляцийг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ нэгэн зэрэг өсгөж буй. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн банкнаас 2023 онд дэлхийн эдийн засаг уналтад орж болзошгүйг анхааруулсан талаар гаднын хэвлэлүүд мэдээлж байна.
Тус банкны тэргүүн Дэвид Малпасс “Дэлхийн эдийн засгийн өсөлт огцом саараад зогсохгүй цаашид олон орны эдийн засаг уналтад орвол улам удааширна. Эдгээр хандлага цааш үргэлжилбэл хөгжиж буй орнуудад урт хугацааны сөрөг үр дагавар авчирч болзошгүйд санаа зовниж байна” гэж ярьжээ.
Тус банк шинэ судалгаандаа төв банкууд энэ онд бодлогын хүүгээ сүүлийн 50 гаруй жилд үзэгдээгүйгээр өсгөснийг онцлоод, ирэх жил ч энэ байдал үргэлжилж магадгүйг тэмдэглэсэн байна.
Холбоотой мэдээ