Спортын арбитрын шүүх Дэлхийн аварга П.Орхоны давж заалдах гомдлыг хэлэлцэж, түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-нд сэргээжээ.
Чөлөөт бөхийн 2018 оны Азийн наадмын үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоноос допинг илэрч, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ)-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан. Мөн “Жакарта-2018” Азийн наадмын 62 кг-ын алтан медалийг нь хураан авч, үзүүрлэсэн Киргизийн бөх Айсулуу Тыныбековад нөхөн олгож байв.
"Алдар" спорт хорооноос мэдээлснээр, П.Орхоны шийтгэлийн хугацаа дуусч, барилдах эрх сэргэж буй талаар мэдэгдлээ. Тэрбээр тэмцээнд есдүгээр сарын 17-ноос оролцож эхэлсэн байна.
Холбоотой мэдээ