Нүүрсний үнийн төлөв ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаална

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнийн төлөв ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаална

Нүүрсний үнийн төлөв ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаална

Оны эхээр нэгд, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнээс шалтгаалж ОХУ-ын экспортолдог эрчим хүчний голлох бүтээгдэхүүнүүд болох газрын тос, нүүрс, байгалийн хийн нийлүүлэлт буурсан, хоёрт, “Тэг-ковид” бодлогын улмаас БНХАУ-ын дотоодын нүүрсний үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаар ажиллаагүй нь нүүрсний үнэ өсөх нөлөө үзүүлж байв. Харин хоёрдугаар улирлын турш гангийн үйлдвэрүүдийн ашгийн маржин буурч, улмаар гангийн үнэ буурах хандлагатай байсан нь коксжих нүүрсний үнийг сааруулах нөлөө үзүүлжээ.

Манай улсын хувьд энэ онд эрчим хүчний эрэлт дээр тулгуурлан 34 сая тонн нүүрс гаргахаар төсөвлөсөн ч төсвийн тодотголоороо 18-20 сая тонн болгож бууруулсан. Одоогийн байдлаар 15 сая тонныг нь экспортлоод буй юм.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тасралтгүй өссөн нүүрсний үнэ тонн тутамдаа 400 ам.долларыг давж түүхэн дээд амжилт үзүүлсэн. Гурав дахин нэмэгдсэн “хар алт” өнөөдрийн байдлаар тонн тутамд 340 ам.долларт хэлбэлзэж байна.

Цаашид нүүрсний үнийн төлөв ОХУ, Украины нөхцөл байдал хэрхэн өрнөх, БНХАУ-ын Засгийн газраас цар тахлын эсрэг хэрэгжүүлэх бодлогоос ихээхэн хамаарахаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж