Улстөрждөггүй сэдэв ба бүхнийг мэддэг тэмцэгчид! | News.MN

Улстөрждөггүй сэдэв ба бүхнийг мэддэг тэмцэгчид!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Улстөрждөггүй сэдэв ба бүхнийг мэддэг тэмцэгчид!

Улстөрждөггүй сэдэв ба бүхнийг мэддэг тэмцэгчид!

Хавар болохоор сэтгэцийн өвчин нь хөдөлдөг гэдэг шиг улс орны бүтээн байгуулалт, аливаа хэлэлцээр, ер нь бүх л юмыг эсэргүүцэгч, шүүмжлэгчдийн бүхэл бүтэн “арми”-тай болоод удаж буй, монголчууд. Энэ армийн эсэргүүцэл олон янз. Нэг хэсэг нь талбай дээр гарч, жагсаал тэмцэл хийдэг бол нэг хэсэг нь зөвхөн сошиал орчинд олныг төөрөгдүүлсэн, турхирсан үйлдэл гаргана. Бас нөгөө хэсэг нь хуурамч эх орончдын дүр эсгэдэг, бүр Төрийн ордонд зүсээ хувирган суудаг гэвэл буруудамгүй. Эсэргүүцэгчид, тэмцэгчид их олон дүрд хувирч чаддаг нь гайхалтай.

Нэг хэсэг зөвхөн Оюутолгой гэсэн “мангас”-тай байсан тэмцэгчид маань одоо гадаад бодлого, бүтээн байгуулалт, хоёр хөршийг үзэн ядагчид гээд өнгө, зүсээ хувиргасаар, үг үйлдэл нь шинэчлэгдсэн ч нөгөө л эсэргүүцэгч, эх орончдын арми хэвээрээ. Үг хэлэх эрх чөлөө нь бий цагт тэмцэгч, эх оронч бүрийг буруутгаж болохгүй ч гадаад бодлого, улс орны эдийн засагтай холбоотой сэдвүүдийг л орхиж сурмаар байна, бид. Яг л тэмцэгч, хуурамч эх орончдын гавьяагаар бид олон боломжийг алдсан. Үүний хамгийн тод жишээ нь төмөр зам. Нарийн царигтай төмөр зам баривал танктай хятадууд орж ирээд, биднийг эзэлчихнэ гэсэн ганцхан үгийн гайгаар бид өнөөдөр ч нүүрсээ машинаар зөөсөөр, цаг алдсаар. Харин бидний алдагдсан боломжийн үнэ цэнэ хэд бол, тоолохоос ч эмээх.

Цар тахлын дараах эдийн засаг, гадаад айлчлалууд сэргэж, сүүлийн хэдэн сар зочид ихтэй байна, монголчууд. Гадаад, дотоодын айлчлалууд сэргэх хэрээр эдийн засагт том өөрчлөлтүүд авчрах учиртай. Хоёр том хөршийн дунд орших Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг, гуравдагч хөршийн бодлого баримталдаг улс. Тиймдээ ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралд оролцоод “Бид ШХАБ-д ажиглагчийн байр сууриа хадгална”, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж “Бид Эгийн голын усан цахилгаан станцаа барина” хэмээн ам бардам хэлж, алтан дунджаа барьж байгаагаа илэрхийлээд ирэв. Энэ мэт үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг төрийн гурван өндөрлөг нь, парламент шийдчихдэг ч монголчууд бүгдээрээ сошиалаараа хэлэлцэж, хэмлэдэг зангаараа дуугуй өнгөрсөнгүй, гадаад бодлогын асуудалд.

Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр, энэ улсыг дэлхийн тавцанд тоглогч болоход нөлөөлсөн Оюутолгой төсөл үзэглэсэн цагаасаа эхлэн эсэргүүцэгчдийн, улстөрчдийн, шүүмжлэгчдийн бай болсоор ирсэн. Угтаа бол энэ төсөл уул уурхайгаараа орлого олдог Монгол Улсад хамгийн том эрх ашиг, эдийн засгийн боломжууд авчирсан төсөл. Төсөл сайн, муу гэхээс илүү ашиг хонжоо хайсан улстөрчид, уул уурхайг эсэргүүцэгч гээд зоологчид олонтой сэдэв байлаа. Одоо Оюутолгой төсөлтэй холбоотой хэлцэл, хэлэлцээр, тохиролцоо нэг талдаа гарч, өнөөдөр энэ сэдэв моданаас гарсан.

Сүүлийн 10 жилийн турш Оюутолгой гэдэг ганцхан “мангас”-тай байсан монголчууд өнөөдөр Эгийн голын усан цахилгаан станц, хоёр хөршийн бодлого, гадаад бодлого гээд олон нийтийг төөрөгдүүлсэн, өдөөн турхирсан гээд олон эрх ашигтай “мангас”-уудтай болжээ. Засгийн газар толгойлж байгаа Ерөнхий сайд бүр нэг том төсөл эхлүүлэх амбицтай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаад “Эгийн голын усан цахилгаан станц”-ын ажлыг эхлүүлэх зорилготой. Тиймээс ч тэр гаднын хөрөнгө оруулалт татаж, Ховдын Засаг даргаар “өөрийн” хүнээ томилуулсан гээд бэлтгэлээ ерөнхийд нь базааж буй.  Тэгвэл бас л усан цахилгаан станцын төслийг эсэргүүцэгчдийн арми, эх орноо хамгаалагчид гарч ирээд, сэлмээ ирлээд эхэлжээ. Энэ удаад тэдний гол дүр нь малчид. Хэрэв усан цахилгаан станц баривал газар нутаг, тэнд амьдарч буй малчид бэлчээргүй, уух уусгүй болоод дуусах гэнэ. Угтаа бол усан цахилгаан станцын төсөл нь ОХУ-аас эрчим хүчээр хараат баруун аймгуудыг эрчим хүчээр хангах чухал төсөл.

Бид ийм л эх оронч бус, улс орны эрх ашгаа боддоггүй зөвхөн хувийн ашиг хонжоо хайсан хуурамч эх орончид олонтой болжээ. Цаашид ч эх орончийн дүрээр хонины арьс нөмөрсөн чоныг олон харах биз ээ. Эцсийн дүндээ хоёр хөршийн дунд оршиж буй жижигхэн улсын том эрх ашгийн төлөө учрыг тунгааж, нэгийг бодох цаг болжээ, бид. Дэлхий хувьсан өөрчлөгдөж, цаг минутаар хөгжиж байгаатай адил хуурамч эх орончид, дүр эсгэсэн тэмцэгчдийн үнэн төрхийг уншдаг, мэддэг болсон шүү, монголчууд. Монголын нийгэмд шийдэх ёстой, ирээдүйнхээ төлөө тэмцэх ёстой асуудал байгаа нь үнэн ч шийдэх арга зам нь өөрсдийгөө эх оронч гэсэн хуурамч дүр эсгэгчид, сайн дураараа тэмцэгчдийн бодлогогүй улайрал бүүр ч хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ДБаярсайхан 2022-09-19 202.9.46.78

Хуурамч дүртэй,мөнгөтэй (улс төрч гэж )биеэ тоосон нөхдөөс хол явцгаа! Хүмүүсээ ,байгаагаа зөв оновчтой эзэмшиж,эзэн болцгоо Бид ядуу,тэгээд гэнэн байж болохгүй . "Шунал ихэдвэл ,шулам болно"гэгчээр ,мөн Оросын зохилч А С Пушкины "Алтан загас" үлгэр( эмгэн ) шиг болов оо!? Хүмүүс ээ! Мөнгөний сонгууль өгсөөр, зарим иргэд өөрсдөө буруутай 1989оны эх1990 оноос лмаргалдаад "Эрх мэдлийн "зөрчил дуусна гэж алга Одоо "Засаг ,төрөө ) ажлы нь хийлгэе! гэж бодож байна,,! Хүмүүсээ. .

Avatar

зочиг 2022-09-19 103.57.94.232

Ялтан Эрдэнээ

Avatar

Зочин 2022-09-19 103.20.152.50

Хуурамч эх орончдын гайгаар бид ядуу зүдүү амьдарч хойноос бензин, урдаас бараа дээр мөнгөгүй өр зээлэнд дарагдсан амьдарч байгаа шүү. Нээх л эх орондоо худлаа хайртай хүмүүс дээр нь тархи нь жижигхэн том биетээ хөдөлгөөнүүдийг санхүүжүүлнэ.

Avatar

Зочин 2022-09-19 172.58.61.122

– OC?

Avatar

gadni bairand; gistapdj,byzaplaj bailaa, 2022-09-19 172.58.61.122

yjes;xamtraxgyi baix.

Avatar

Zochin 2022-09-19 202.126.88.133

Ардчилал нэрийн доор юуг ч жадлан эсэргүүцэж унагаадаг тэгсэн хэрнээ төрөөс бүгдийг нэхдэг эрх нь дэндсэн ард түмэн шүү дээ

Avatar

Se 2022-09-19 98.204.176.20

Buhniig medeh amarhaaan,naad yaduural baychuud 2 n yalgaa tenger gazar shg bn.shudarga um bhgui.

Avatar

Зочин 2022-09-19 59.153.86.99

ер нь эцсийн эцэст гадны хүргэн болсон хүмүүс л их аюултай байдаг шүү

Avatar

Зочин 2022-09-19 202.55.191.130

Наана жагсаж байгаа угаадасны гөлөгнүүд яах вэ, цаанаас нь удирдаад байгаа жонхууг цэвэрлэ. Тэгээд л горимондоо орно.

Avatar

Дугай баяа гэж бодсон чинь ёстой гэдэн хөдлөгчихлөө 2022-09-19 202.9.46.94

Дугай баяа гэж бодсон чинь ёстой гэдэн хөдлөгчихлөө

Avatar

Зочин 2022-09-19 103.50.207.162

Хаа хамаагүй Орос, Украйн, Хятад, Тайваны асуудлыг хүртэл зүгээр байлгахгүй шдээ манайхан чирж авчраад 2 тал болж байгаад л хэрэлдэж өгнө. Ёстой яачихсан ард түмэн юм болдоо.

Avatar

ХА ХА 2022-09-19 59.153.86.99

ихэнхи нь эргүү динэг юм чинь аргагүй штаа

Avatar

Ямар ч юманд нэг хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү 2022-09-19 202.9.46.94

Ямар ч юманд нэг хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү. Зүгээр байхад зүгээр л байгаарай

Avatar

kkk 2022-09-19 202.9.46.94

БИТГИЙ ИЙМ НЭГ ТАЛЫН ЮМ БИЧИЖ БАЙ. БИД ЧИМЭЭГҮЙ Л БАЙГАА. ЧИНИЙ НӨХРИЙН АЖЛЫГ ОРОЛДООД ТҮГЭЭГЧИЙН ХУТГАЛААД, ЧАМАЙГ АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ, ОРОН БАЙРЫГ ЧИНЬ ХҮРТЭЛ ОРООЛДООД ЭХЭЛБЭЛ ЧИ ДУУГАЙ БАЙХ УУ. БИТГИЙ ИНГЭЖ БҮГДИЙГ НЭГ ЗЭРЭГ БУРУУТГАЖ БАЙ. ТЭР ОЮУ ТОЛГОЙ ОРД МОРД ЧИНЬ БОЛ ЁСТОЙ ТҮ Ч ХАМААГҮЙ

Avatar

МОГУЛ СУДЛАЛ 2022-09-19 66.181.170.73

Ашгүй дээ, ядаж хэн нэгэн эрүүл байдлаар сэтгэж ийм нийтлэл бичсэнд баярлалаа. Хийж бүтээсэн зүйл байхгүй, хадаас ч хадаж үзээгүй хүмүүс зүгээр л худлаа МУУЛДАГ, шүүмжилж болно гэхдээ ор үндэс мэдээлэл байхгүй, илүү сэтгээд хувилбаргүй худлаа АМ байдлаар дайрдаг болсон. Жиш: Оюу толгойг батлуулах үед ажлын хэсэгт бид ажиллаж байсан, олон хувилбаруудыг тухайн үед санал болгосон, дан татвараар 100% аваад явья г.м. Тухайн үеийн худлаа Попчид илүү саналуудыг зориуд нурааж байсан.

Avatar

Зочин 2022-09-19 66.181.170.73

Асуудлыг бид гаднаас л шалтгаан хайдаг хэвээрэй, яг үнэндээ Попчид өөрсдөө худлаа хүмүүс энэ хар нүхийг ухаж унагаасан. Бид альваа зүйлийг олон талаас харж дүгнэж, боломжтой сайн хувилбаруудыг боловсруулж "шинжлэх ухаантай, тооцоо судалгаатай" зүйл дээр суурьлаж шүүмжлэл дүгнэлтийг хийж байх хэрэгтэй. Бүгд л улс төрчид болж дууслаа – ажил хийдэг хүн үнэндээ олдохгүй байна. Ажлын ажилчдын Фронт дууссан, ийм байдлаар удвал гаднаас ажиллах хүч оруулж ирхээс өөр сонголт алга.

Avatar

зочин 2022-09-19 103.26.195.39

МОНГОЛД АЖИЛ ХИЙХ ХҮН БАЙХГҮЙ ТЭД ХИЙЖ Ч ЧАДАХГҮЙ ЗҮГЭЭР Л ЯРЬЖ ЧАДНА. МАН Ы МАНГАРУУД Л МОНГОЛЧУУДЫГ МАНКУРТ БООЛ БОЛГОЖ БАЙНА. БАС ЦААД ЭЗЭД НЬ.

Avatar

Зочин 2022-09-19 64.119.17.53

Женко гэж хүнд тархиа угаалгасан монгочууд аа гэж.

Avatar

Зочин 2022-09-19 202.72.245.125

Хийн хоолойгоо Хятадын талын оролцоотой өарихгүй бол бүтэхгүй шинжтэй дээ,Эгийн голын станцыг Оросууд оролцож барьна гэхээр адилхан л тэгшхэн тэнцүү оролцоотой 33.34 хувь тэнцүүлж өгөх хэрэгтэй бна

Avatar

Зочин 2022-09-19 66.181.180.115

oriloldoj uilj baigaad neg jijig alban tushaald tomilogdood tag. neg iim zurag haragdaad baigaa. yuruusuu tiim tuluvluguutei temtsegchid. adilhan har heree

Avatar

Зочин 2022-09-19 202.55.188.125

Ганц нэгийг нь шоронд хийгээд, алдагдсан боломжийн өртөг гээд мөнгө төгрөг нэхээд эхэлбэл нам дарагдана

Avatar

Иргэн 2022-09-19 202.126.89.74

Ус үгүй бол амьдрал дууусна гэдгийг хэзээ ойлгох юм бээ.

Avatar

зочин 2022-09-19 202.70.44.46

Усан цахилгаан станц ус хэрэглэдэггүй. Ус хуримтлуулаад түүгээрээ ажил хийлгээд гаргадаг. Ус хурамтлуулъя гэхээр усгүй болно гэдэгт ямар логик байна бэ

Avatar

Зочин 2022-09-19 66.181.189.41

Монголд том төслүүдийг хөдөлгөх нь гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхээс ч ярвигтай ажил. Тодорхой хэмжээний чадвар туршлага хүчин чадал шаардах бол хамаагүй зөвхөн л дарга нарт таалагдсан л байх шаардлагатай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж