Казахстаны нийслэлийн нэрийг Астана болголоо

Хуучирсан мэдээ: 2022.09.18-нд нийтлэгдсэн

Казахстаны нийслэлийн нэрийг Астана болголоо

Казахстаны нийслэлийн нэрийг Астана болголоо

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өчигдөр /2022.09.17/ ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж, нийслэлийг хуучин нэрээр нь солих тухай хуульд гарын үсэг зурлаа. Тэрбээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийг таван жилээс долоон жил болгон сунгаж, хоёр дахь удаагаа ерөнхийлөгчид нэр дэвшихийг хориглосон хуулийн төсөлд гарын үсэг зурсан.  Казахстаны парламент эл нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Баасан гаригт хоёр удаагийн хэлэлцүүлгээр санал нэгтэй дэмжсэн.

Казахстаны нийслэлийг ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын нэрэмжит Нур-Султан болгон өөрчилсөн байсан. Шинэ хуулийн төслөөр нийслэлийн нэрийг Астана болгон сэргээлээ.

Одоогийн ерөнхийлөгч Токаев өнгөрсөн нэгдүгээр сард болсон эмх замбараагүй байдлын дараа өргөн хүрээний шинэчлэл хийхээ зарласан. Токаев шинэчлэлийг эхлүүлж, шударга, нээлттэй тоглоомын дүрэмтэй улс төрийн тогтолцооны цоо шинэ стандартуудыг уриалав. Тэрбээр энэ сарын эхээр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг уриалж, нийслэл хотын хуучин нэрийг буцаах алхамаа зарлажээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж