Монголд Covid-19 цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл өндөр байна.
Улсын хэмжээнд 197 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй.
Сүүлийн 24 цагт 23 тохиолдол батлагдсан байна. Нийт батлагдсан тохиолдлын 16 нь нийслэлд бүртгэгджээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 982105 болов. Батлагдсан тохиолдлын 55 хувь нь буюу 540334 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.