Роснефтийн хувьцааг Герман эзэмшиж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.18-нд нийтлэгдсэн

Роснефтийн хувьцааг Герман эзэмшиж байна

Роснефтийн хувьцааг Герман эзэмшиж байна

Германы засгийн газар ОХУ-ын эрчим хүчний акул Роснефтийн мэдэлд байдаг гурван боловсруулах үйлдвэрийг түр хяналтдаа авлаа. Үүнд Шведт дэх РСК, Карлсруэ дахь МиРо, Вохбург дахь Роснефть компаниуд багтаж байна. Үүнээс өмнө дөрөвдүгээр сард Герман улс Газпромын охин компаниудыг хяналтдаа авсан. Эрчим хүчний аюулгүй байдлын заналхийллийн эсрэг ийм алхам хийх хэрэгтэй гэж Германы Эдийн засгийн яамнаас мэдээлжээ.

Ингэснээр Германы газрын тос боловсруулах гурван үйлдвэр Роснефтийн хувьцааг хариуцах болов. Энэхүү алхам нь Германы зүүн хойд хэсэгт Шведт хотод байрлах РСК боловсруулах үйлдвэрт тустай юм. Тус үйлдвэр удахгүй болох газрын тосны хоригт ихээхэн нэрвэгдэх төлөвтэй байжээ.

Дайнаас өмнө Германы газрын тос боловсруулах үйлдвэрүүд Дружба хоолойгоор дамжуулан Оросоос их хэмжээний түүхий тос авч, Берлин, Бранденбург руу цэвэршүүлсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг байв. 1960-аад оноос хойш бүх түүхий нефть ОХУ-аас Дружба хоолойгоор орж ирж байжээ.

Орос найдвартай эрчим хүчний нийлүүлэгч байхаа больсон тул Герман чадах бүхнээ хийх нь чухал гэж канцлер Олаф Шольц хэллээ.

Эх сурвалж: FT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж