“Нанмадол” хар салхи өнөөдөр /2022.09.18/ Японы өмнөд хэсгийн Кюүшю аралд хүрэх төлөвтэй байна. Урьд өмнө байгаагүй хүчтэй хар салхи ирэх төлөвтэй байгаа тул олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриаллаа. Энэ үеэр салхи 270 км/цаг хүрч, зарим газар 24 цагийн дотор 500 мм хур тунадас орох аж.
Кюүшю аралд хөрсний гулгалт, үерийн аюулаас сэрэмжлүүлсэн тусгай дохио ажиллаж байна. Мөн галт тэрэг, нислэгийг цуцлав. Тус арал нь Японы үндсэн хэсгийг бүрдүүлдэг дөрвөн арлын нэг бөгөөд 13 сая гаруй хүн амтай. Хар салхи хуурай газарт хүрснийхээ дараа зүүн хойшоо эргэж, Японы төв хэсгийг дайран улмаар Токиог чиглэх төлөвтэй байна. Хуурай газарт хүрсэн ч эрчээ алдахгүй байх төлөвтэйг анхаарууллаа.
Жеби хар салхи 2018 онд 14 хүний амийг авч одож байв. Харин 2019 онд Хагибис хар салхины улмаас эрчим хүчний хомсдол нүүрлэж байлаа. Энэ удаагийн “Нанмадол” хар салхи дээр хоёроос ч дор байх магадлалтайг албаны хүн анхааруулаад байна. Байшин барилга нурах эрсдэлтэй тул иргэдийг бат бөх хоргодох байранд орогнохыг санууллаа.
Эх сурвалж: BBC