Энэтхэгийн ерөнхий сайд дайныг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.18-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн ерөнхий сайд дайныг шүүмжлэв

Энэтхэгийн ерөнхий сайд дайныг шүүмжлэв

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар Баасан гаригт ШХАБ-ын уулзалтын хүрээнд нүүр тулан уулзсан. Энэ үеэр Нарендра Моди Украин дахь дайныг шүүмжилжээ. “Өнөө үе бол дайны эрин үе биш” гэж Моди хэлсэн байна.

“Дайны талаарх таны байр суурийг би мэднэ, мөн таны санаа зовж буйг ч мэднэ. Бид энэ бүхний аль болох хурдан дуусгахыг хүсч байна” гэж Путин хариулжээ. Энэ үгийг Путин өмнөх өдөр нь Ши Жиньпинд мөн хэлсэн. Тодруулбал, “Украины хямралын асуудлаарх Хятад нөхдийнхөө тэнцвэртэй байр суурийг бид өндрөөр үнэлдэг. Бид энэ талаар санаа зовж байгааг тань ойлгож байна” гэж тэр Ши Жиньпинд хэлсэн.

Дайны талбарт бут цохигдож буй Путин хурлын ширээний ард ч ялгаагүй байдалтай байна гэж олон улс судлаач профессор Хал Брэндс хэлжээ. “Ши Жиньпин, Нарендра Моди зэрэг олон хүн Украин дахь Оросын дайны үр дагаварт маш их бухимдаж байгааг харахын тулд нэг их зөн билэг хэрэггүй. Оросын болон Путины байр суурь ганхаж байна” гэв.

Путины аль болох хурдан гэсэн хэллэг нь зөвхөн худалдааны түншээ тайвшруулах арга гэж АНУ-ын элчин сайд асан Майкл Макфол хэллээ. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ч бас санал бодлоо хуваалцсан. Тэрбээр “Хятад, Энэтхэгийн үгс Оросын түрэмгийллийн нөлөөлөлд дэлхий даяар түгшиж буйг харуулж байна. Энэ түрэмгийллийг зогсоохын тулд Орост үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж хэллээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж