Египетээс Европыг чиглэсэн ногоон эрчим хүч

Хуучирсан мэдээ: 2022.09.18-нд нийтлэгдсэн

Египетээс Европыг чиглэсэн ногоон эрчим хүч

Египетээс Европыг чиглэсэн ногоон эрчим хүч

Грек улс цахилгаан эрчим хүчээ Египеттэй холбосноор Европын хамгийн том эрчим хүчний төслүүдийн нэгийг эхлүүллээ. Египетийн хойд хэсгээс Грекийн Аттика руу шууд дамжиж буй усан доорх кабел нь 3000 МВт цахилгаан дамжуулна. Энэ нь 450 мянган өрхийг хангалттай эрчим хүчээр хангах юм. Төслийг Грекийн Копелузос групп хэрэгжүүлж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт Египетийн удирдагчидтай уулзжээ.

Нефть, байгалийн хийн үнэ өссөнөөр Европт эрчим хүчний хямрал нүүрлээд буй. Орос улс 2021 онд тус бүсийн хамгийн том нийлүүлэгч байсан. Тодруулбал, нийт эрчим хүчний хэрэгцээний 40 хувь нь Оросоос байв. Гэвч Орос, Украины дайны улмаас Европ энэ өвөл өнтэй өвөлжиж чадах уу гэдэг асуулт урган гарч ирээд байна.

“Грекээр дамжуулан Европ руу 3000 МВт цэвэр эрчим хүч нийлүүлснээр бид тус бүс нутгийг Оросын чулуужсан түлш болон байгалийн хийнээс ангижрахад тусалж байна. Мөн бидний тээвэрлэх ногоон эрчим хүч нь өнөөдрийнхөөс хамаагүй хямд байх болно. Энэ нь Грек, Европын хэрэглэгчдэд хэн хэнд нь тустай” гэж Копелузос группын гүйцэтгэх захирал Иоаннис Карыдас хэлжээ.

Энэхүү холболтыг 3.5 тэрбум еврогийн өртөгтэй байхаар төлөвлөж байна. Энэ нь Европын холбооны эрчим хүчний системийн дэд бүтцийг хооронд нь холбох гол тэргүүлэх чиглэл гэж үзэж байна. Египет болон Африкийн бусад оронд үйлдвэрлэсэн цэвэр цахилгаан эрчим хүчийг усан доорх кабелиар дамжуулах юм. Кабелийн нийт урт 1373 км. Нийт эрчим хүчний гуравны нэгийг Грек, гуравны нэгийг хөрш Европын орнуудад, үлдсэнийг нь ногоон устөрөгч үйлдвэрлэхэд ашиглах юм байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж