Испани: Украин руу их бууны сумтай онгоц илгээв

Хуучирсан мэдээ: 2022.09.18-нд нийтлэгдсэн

Испани: Украин руу их бууны сумтай онгоц илгээв

Испани: Украин руу их бууны сумтай онгоц илгээв

Испани улс Украинд Агаарын цэргийн хүчний тав дахь тээврийн онгоцоо илгээв. Уг онгоцонд том калибрын их бууны системд зориулсан сум илгээж байна. Энэ тухай Испанийн Батлан хамгаалах яам мэдээллээ. Энэ нь Испаниас Украинд нийлүүлж буй тав дахь тээвэрлэлт юм. Өнгөрсөн долоо хоногт Кадиз дахь баазаас холбоотны дэмжлэгтэйгээр дөрвөн онгоц хөөрчээ.

Дайн эхэлснээс хойших Испанийн цэргийн тусламжийн багцад 20 орчим хуягт машин, 75 хээрийн их бууны сум, агаарын довтолгооноос хамгаалах бүрэн батерей, 2.5 сая еврогийн үнэ бүхий 1000 тонн дизель түлш багтжээ. Зэр зэвсгээс гадна 30 мянган ширхэг өвлийн дүрэмт хувцас, 15600 хүрэм гэх мэт нэмэлт тусламжийг энэ сард илгээхээр төлөвлөж байна.

Украины талаас 155 мм гаубиц, 122 мм миномёт сонирхож буйгаа Испанийн засгийн газарт наймдугаар сарын сүүлээр мэдэгджээ. Хүсэлтийг Испани дахь Украины элчин сайд Сергей Погорелцев уламжилсан байна.

Эх сурвалж: UKRINFORM, BABEL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж