Цочир хүйтрэхийг анхааруулж байна | News.MN

Цочир хүйтрэхийг анхааруулж байна

Цочир хүйтрэхийг анхааруулж байна

Цочир хүйтрэхийг анхааруулж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсэг болон Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрнэ.

Малчид, тариаланчид, хандланчдын анхааралд:

18-19-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2022 оны 09-р сарын 17-ны 20 цагаас 09-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар  багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,   Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн,  цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн,  цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн,  цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-18 66.181.161.1

Би хүйтэний улиралд дургуй гай болсон өвөлийн улиралд 😡😠😡😠

Avatar

Зочин 2022-09-18 202.9.46.47

улам дулаараад байхад хүйтрэнэ гээд л ш*** юмаа Цаг уурын алба гэж худлаа шаахаас өөр ажилгүй л******д байх юмаа

Avatar

Зочин 2022-09-18 203.91.115.53

0 градусаас доош орж сэрүүснэ. Хөлдүү толгойтой, шинжлэх ухааны сураггүй бичээч ээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж