Путин: Украины сөрөг довтолгоо Оросын төлөвлөгөөг өөрчлөхгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.17-нд нийтлэгдсэн

Путин: Украины сөрөг довтолгоо Оросын төлөвлөгөөг өөрчлөхгүй

Путин: Украины сөрөг довтолгоо Оросын төлөвлөгөөг өөрчлөхгүй

Украины саяхан хийсэн сөрөг довтолгоо нь Оросын төлөвлөгөөг өөрчлөхгүй гэж Владимир Путин  олон нийтэд хийсэн тайлбартаа мэдэгдэв. Шуурхай сөрөг довтолгоогоор Украины хүчнийхэн зүүн хойд Харьков мужид зургаан өдрийн дотор найман мянга гаруй хавтгай дөрвөлжин км (3,088 хавтгай дөрвөлжин миль) талбайг эзэлсэн гэж мэдэгдсэн.

Гэхдээ Путин яарах зүйлгүй, Украины Донбасс дахь довтолгоо хэвийн үргэлжилж байна гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн Орос улс өнөөг хүртэл бүх хүчээ дайчлаагүй  байгааг онцолжээ.

"Донбасс дахь бидний довтолгооны ажиллагаа зогсоогүй байна. Украин хурдацтай биш ч  урагшилж байгаа. Тэд аажмаар улам бүр илүү газар нутгийг эзэлж байна" гэж Узбекистанд болсон дээд хэмжээний уулзалтын дараа Путин ярьсан юм. Украины зүүн хэсэгт орших аж үйлдвэрийн Донбасс бүс нутаг нь Оросын түрэмгийллийн анхаарлын төвд байгаа бөгөөд  Путин орос хэлээр ярьдаг хүмүүсийг геноцидээс аврахад зайлшгүй шаардлагатай гэв. Донбассын зарим хэсгийг 2014 оноос хойш Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид эзэлж байгаа.  Путин өнгөрсөн хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс  хойш олон улсад айлчлал бага хийсэн.  Энэ долоо хоногт Самаркандад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад зочилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Энэ нь барууны орнуудаас татгалзсаны дараа Азийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж