Дэвид Бекхэм хүндэтгэл үзүүлэхээр 12 цаг дугаарлаж зогсов

Хуучирсан мэдээ: 2022.09.17-нд нийтлэгдсэн

Дэвид Бекхэм хүндэтгэл үзүүлэхээр 12 цаг дугаарлаж зогсов

Дэвид Бекхэм хүндэтгэл үзүүлэхээр 12 цаг дугаарлаж зогсов

Олон улсын хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм Баасан гаригт талийгаач Хатан хаан II Елизабетад хүндэтгэл үзүүлэхээр бусад гишүүдийн хамт 12 цаг гаруй дараалалд хүлээж зогсчээ. Бекхэм Британийн “ITV News"-т ярилцлага өгөхдөө "Би хааны гэр бүлийг мэдэж өссөн" гэжээ. Тэрбээр ярилцлага өгч байхдаа Вестминстерийн танхим руу орох хүмүүсийн дараалалд зогсч байв.

Хатан хааны сүүлийн замд нь үдэхээр олон тооны од, дээд албан тушаалтнууд цугларсан байсан ч бүгд дарааллын дагуу жагсах хэрэгтэй ажээ. Эргэн тойронд нь хамт жагсч буй хүмүүстэй хамт кофе, принглз, пончик идсэн гэж хуучилсан Бекхэм өвөө эмээ, гэр бүлийнхээ өмнөөс энд ирсэн байна.

"Энэ өдөр үргэлж хэцүү байх болно. Салах ёс хийх нь үндэстний хувьд хэцүү. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх хүнд хэцүү байна. Учир нь хүн бүр уй гунигийг мэдэрч байгаа гэж би бодож байна" гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ.

Бекхэм Баасан гаригийн өглөө эрт Лондонгийн төвөөс эхлэн үүссэн дараалалд нэгдсэн байна. Хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр 14 цаг хүлээж буй хүмүүс ч байсан аж.

Эх сурвалж: cbs news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж