Вашингтоноос Тайваньд зэвсэг худалдсан хэрэгт оролцсон АНУ-ын батлан хамгаалахын хоёр компанийн удирдлагуудад хориг арга хэмжээ авна гэж Хятад мэдэгдлээ. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Баасан гаригт "Raytheon Technologies" болон "Боинг"-ын батлан хамгаалахын албаны дарга нар хориг арга хэмжээнд хамрагдах болно гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Тайваньд 1.1 тэрбум ам. долларын үнэ бүхий усан онгоц болон агаар ангиллын пуужин зэрэг зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө энэ сарын эхээр Конгресст мэдэгдсэн.
Үүний дараа Хятад ийм шийдвэр гаргажээ. АНУ-ын шийдвэр "Нэг Хятад" зарчмыг зөрчиж, улсын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхол, Хятад Америкийн харилцаа, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж байна гэж Мао шүүмжилсэн байна.
Тэрбээр АНУ-ыг Тайваньд зэвсэг зарж, хоёр эргийн хурцадмал байдлыг бий болгохоос татгалзахыг уриалав. Хятад улс нөхцөл байдал хэрхэн хөгжихийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно гэж Мао анхааруулав.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ