Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ | News.MN

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Өнгөрсөн шөнө Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, энэ сарын 17-19-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг цаг уурчид анхааруулж байна.

Энэ сарын 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-14 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-17 103.80.210.183

цочир хүйтэрнэ гээд байх юм. халуун зунаар гэнэт хүйтрэхийг хэлдэг юм. хасах руугаа дөхөж байгаад хасах хэмтэй болбол. хүйтэрч төдөн хэм хүйтэн болно гэж бичнэ. өвөл дулаан өдөр цочир дулаарна гэж бичээч дээ:.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж