Өнгөрсөн шөнө Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, энэ сарын 17-19-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг цаг уурчид анхааруулж байна.
Энэ сарын 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-14 градус дулаан байна.
Холбоотой мэдээ