уҮндэсний номын баярыг 2007 оноос хойш 32 дахь удаагаа зохион байгуулж байна. Анх "Номын ертөнц" нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачлагаар зохион байгуулж эхэлсэн.
"Илүү их уншъя" уриатайгаар зохион байгуулж буй "Номын баяр 2022" арга хэмжээний тоон статистик мэдээллийг хүргэж байна.
- Улаанбаатар хотын иргэдийн 12 хувь буюу 180 мянган хүн хүрэлцэн ирдэг
- Гурван өдөр зохион байгуулдаг
- 300 гаруй асар барьдаг
- 200 гаруй хэвлэн нийтлэгч
- 300 гаруй зохиолч, орчуулагч оролцдог
- Нийгмийн сүлжээнд 650 мянган номын баярын мэдээ мэдээлэлтэй
- Номын баярт хүрэлцэн ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
- Тэдний 70.3 хувь нь өөрийн дуртай зохиолчтой уулздаг
- Оролцогчдын 49.6 хувь нь сургуулийн насныхан байдаг
- Хүйсийн хувьд нийт оролцогчдын 63.9 хувь нь эрэгтэйчүүд ажээ