Тойм: Түгжрэлийн "буруутан" буруу хүрдтэй машин биш

Хуучирсан мэдээ: 2022.09.17-нд нийтлэгдсэн

Тойм: Түгжрэлийн "буруутан" буруу хүрдтэй машин биш

Тойм: Түгжрэлийн "буруутан" буруу хүрдтэй машин биш

“Ньюс” агентлаг энэ долоо хоногийн сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.


Монгол Улс замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй. Гэтэл сүүлийн  жилүүдэд зүүн гарын замын хөдөлгөөний дүрэмд зориулж, үйлдвэрлэсэн автомашин ихээр орж, ирснээр дийлэнх хувийг эзлэх болсон. Тэр ч утгаараа зам тээврийн осол аваарт өртсөн автомашины тоог буруу талдаа хүрдтэй машинууд тэргүүлж байгаа юм. Тиймээс энэ удаа хотын түгжрэлийн гол  “буруутан” нь буруу талдаа хүрдтэй машин уу гэдгийг сурвалжиллаа.

Иргэн Ю.Бажихүү насаараа орос машин жолоодсон. Цагийн эрхээр сүүлийн жилүүдэд Япон улсад үйлдвэрлэсэн машин барьж яваагаа хэлж байв. Тэрбээр буруу талдаа жолооны хүрдтэй машин жолоодоод зургаан жил болж байгаа аж.

“Орос тэргийг жолооч хүн дөрвөн мөчөөрөө л хөдөлгөдөг байсан бол одоогийн машинууд их тухтай юм. Замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй зүйл байхгүй. Хот, орон нутгийн зам дээр урд яваа машинаа гүйцэж түрүүлэхэд л жаахан эвгүй. Бусдаар бол дажгүй шүү. Иргэд заавал Японд үйлдвэрлэсэн машин сонгож байгаа учир нь арай чанартай, бат бөх тэрэг. Хэрвээ зөв талдаа хүрдтэй машинууд эдэлгээ сайтай, боломжийн үнэтэй бол иргэд тэр л машиныг худалдаж авах байсан байх. Буруу талдаа хүрдтэй машинаас болоод хотын түгжрэл үүсч байна гэж хэзээ ч байхгүй. Жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой, бие биеэ хүндэлж, хүлээцтэй оролцвол осол аваар, түгжрэл ч багасна” хэмээн ярив.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ХҮҮХДЭЭ ЭРХЛҮҮЛЭХ НЭРИЙДЛЭЭР ХОР ИДҮҮЛСЭЭР БАЙХ УУ?

Хүүхэд амттай зүйлсэд дурладаг гэвэл хамгийн том эндүүрэл. Ялангуяа сургуулийн орчинд тэд чипс, чихэр, газтай ундаа хэрэглэж байгаа нь мөнгөндөө тааруулж, эсвэл өөр сонголтгүйн улмаас авах нь  элбэг. Ээж, аавын өгсөн мөнгөөр сургуулийн ороомог, эсвэл наполеон торт авч иддэг, заримдаа CU-гээс мантуун бууз, сендвич, ширхгийн хоол иддэг гэж дунд ангийн хүү хариуллаа.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүд өлсгөлөн мэдрэмжээ дарахын тулд эсвэл эцэг, эхийнхээ өгсөн мөнгөнд тааруулж ширхгийн хямд хоол авч иддэг нь нууц биш юм.  Энэ удаагийн сурвалжлагаа сургуулийн орчимд хүүхдүүд чанартай хүнс хэрэглэж чаддаг эсэх талаар бэлтгэлээ.

Хүүхэд насандаа эрүүл хооллох нь олон төрлийн эмгэгүүдээс урьдчилан сэргийлдэг. Учир нь ихэнх архаг өвчний үндэс суурь хүүхэд насанд тавигддагыг судлаачид тогтоосон. Эрүүл мэндийн яамнаас сургуулийн орчинд худалдаалж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байдаг.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ДАРХАНЫ ЗАМ РУУ ЦЕМЕНТ НИЙЛҮҮЛЖ БУЙГААС ХОМСДОЛ ҮҮССЭН ГЭВ

Барилгын материалын хомсдол үүсч, зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнд иргэд бухимдаж байна. Үүний нэг нь барилгын салбарын "талх" гэгддэг цемент. Хэдийгээр дотоодын томоохон аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлийн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой гэж байгаа ч бодит байдал дээр цемент борлуулж байгаа цэг ховор байна. Тиймээс бид барилгын материалын томоохон захуудад цементийн олдоц, үнэ ямар байгааг сурвалжиллаа.

Өнгөрсөн тавдугаар сард хил дээр бараа саатсан нэрийдлээр үнэ хөөрөгдсөн бол өнөөдөр  цемент үйлдвэрлэлийн хоёр компани ажиллахгүй байна гэсэн тайлбар өгч байв.

Барилгын материалын 100 айл захад цементийн нөөц байхгүйгээс худалдаа хийхгүй байна. "Цемент зарна" гэх хаягтай лангуу бүрээс цемент сурагласан хүн олон байлаа. Гэвч нөөц хомс байгаа тул цементийн үйлдвэрүүд нийлүүлэхгүй байна гэж худалдаачид хэлж байсан юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ЗАЛУУСЫН ДАРАЛТ ИХСЭХ, ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНИЙ ДУУДЛАГА НЭМЭГДЖЭЭ

“Эмчээ манай ээж өвдчихсөн” хэмээн таван настай охин үүдээ нээв. Ээж нь 28 настай бөгөөд дөрвөн сартай жирэмсэн. Түүний толгойгоор хүчтэй өвдөж, босч чадахгүй байна гэдэг зовиурыг түргэн тусламжийн эмчид хэлж байв.

Эмч “Архаг хууч өвчин бий юу”, “Хяналтын эмчдээ зовиураа хэлсэн үү”, “Даралт нь тогтвортой байдаг уу” гэх мэт асуултуудыг асууна. Эмэгтэйн даралтыг нь үзэж, эм өгөөд дараагийн айл руугаа явлаа. Нийслэлийн Түргэн тусламжийн төвд хэвийн үед өдөрт 850-1000 орчим дуудлага хүлээн авдаг байсан бол сургууль, цэцэрлэг эхэлснээс хойш ачаалал эрс нэмэгдэж, өдөрт 1000-1200 хүнд дуудлагын дагуу үйлчилж байна. Ажлын ид ачааллын цагаар ажилд ороод удаагүй залуухан эмч Н.Молор-Эрдэнэтэй хамт дуудлагад гарсан нь энэ.

Энэ мэт артирын даралт ихсэх, зүрх судасны өвчлөлтэй холбоотой дуудлага нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын талаас илүү хувийг эзлэх болсныг эмч нар хэлсэн юм. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтний систем, осол гэмтэл, хүүхдийн өвчлөл, эхчүүдийн төрөх дуудлагад үйлчилнэ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ДОЛЛАР САРЫН ДОТОР 60 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ

Арилжааны банк, "Найман шарга" худалдааны төвд ам.доллар хомсдолтой, ханш нь 3400 давав. Монголбанкны нэрлэсэн ханш 3245 байгаа боловч арилжааны банкууд, Найман шарга зах дээр ам.доллар 3400 төгрөг байна.

Цар тахлаас үүдэж, эдийн засаг саарсан, гадаад худалдааны эргэлт тэг зогсч, арилжааны банкууд ам.долларын хязгаарлалт хийсэн нь ийнхүү ханш өсөхөд нөлөөлсөн гэдгийг ченжүүд онцолж байлаа. Бид энэ удаад "Найман шарга" зах болон арилжааны банкуудад ам.долларын эрэлт, үнэ ханш ямар байгааг сурвалжлав.

Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын эрэлт нэмэгдэхийн хэрээр ханш өссөн гэдгийг ченжүүд онцоллоо.  Бидний "Найман шарга" худалдааны төвд очиход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ченжүүдээс ам.долларын эрэлт, ханш нэмэгдсэн эсэх талаар тодруулахад “Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж ам.доллар эрэлттэй, ханш өссөн. Мөн арилжааны банкууд валютын хязгаартай худалдаалж байгаа нь ханш өсөхөд нөлөөлсөн” гэх тайлбарыг өгөв. Арилжааны банкууд хязгаартай олгож байгаа учраас "Найман шарга" ийн хөл хөдөлгөөнтэй байна гэдгийг ч ченжүүд хэлсэн юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж