Хятадын төв хэсэгт орших Чанша хотын 42 давхар байшин галд шатаж, ноцтой хохирол учирчээ. "Lotus Garden China Telecom" компанийн байранд гал гарсан тухай орон нутгийн 15:48 цагт мэдээлсэн байна. Түймрийг дарахаар 17 өртөөний 36 гал сөнөөгч машин, 280 гал сөнөөгч ажиллаж байна гэж Хунаний гал түймэртэй тэмцэх газраас мэдээллээ.
Оройны 17:00 цаг гэхэд галыг бүрэн унтраасан ч гал сөнөөгчид аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Одоогийн байдлаар амиа алдсан хүн бүртгэгдээгүй байна.
Уг барилга 2000 онд баригдсан ба Чанша хотын хамгийн өндөрт ордог. Өндөр нь 218 метр (715 фут) байсан юм. Барилга газрын гадаргаас дээш 42 давхар, газар доорх хоёр давхраас бүрдэнэ.
Эх сурвалж: South China Morning Post
Холбоотой мэдээ