Путин: ШХАБ-ыг өргөжүүлнэ гэж найдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.17-нд нийтлэгдсэн

Путин: ШХАБ-ыг өргөжүүлнэ гэж найдаж байна

Путин: ШХАБ-ыг өргөжүүлнэ гэж найдаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүгээрээ хориг арга хэмжээний эсрэг шинэ тогтолцоог бий болгоно гэж онцолжээ. ШХАБ нь  Хятад, Орос тэргүүтэй бүс нутгийн бүтэц юм.

Путин Баасан гаригт Узбекистаны Самарканд хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар мөн оролцсон юм.

ШХАБ бол дэлхийн хамгийн том бүс нутгийн тогтолцоо гэдгийг Путин онцолсон. Тиймээс олон улсын асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлт, үүрэг нь нэмэгдсэн гэж тэрбээр мэдэгджээ.

Ши Жиньпин ШХАБ-ын хөгжлийг ахиулж, Ази, Европ тив, дэлхийг хамгаалахын зэрэгцээ энх тайван, хөгжил цэцэглэлтийг хангахын төлөө идэвхтэй ажиллахаа амласан байна. Иран тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн санамж бичигт гарын үсэг зурсан бол Беларусь бүрэн гишүүний статус авах хүсэлтээ гаргаж байна.

Тус байгууллагын гишүүн орнуудын нийт хүн ам гурван тэрбумаас давж, дэлхийн хүн амын бараг тал хувийг эзэлж байна. Орос, Хятад улсууд барууны бус өөрийн хүрээний  байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа бололтой.

Эх сурвалж: nhk japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж