Эрээнд хөл хориог цуцалж, хэвийн нөхцөлд шилжлээ

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Эрээнд хөл хориог цуцалж, хэвийн нөхцөлд шилжлээ

Эрээнд хөл хориог цуцалж, хэвийн нөхцөлд шилжлээ

Эрээн хотод өнгөрсөн наймдугаар сард хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарсан. Есдүгээр сарын 12-нд Эрээн хотын хэмжээнд Covid-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийж, гарсан үр дүнд үндэслэн Мягмар гаригийн 17:00 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл өнөөдрөөс дунд эрсдэлтэй байсан бүсүүдийн зэрэглэлийг бууруулж бага эрсдэлтэй бүс болгон зарлаж, Эрээн хотыг хэвийн нөхцөлд шилжсэн шийдвэрийг гаргажээ.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын  дараах арга хэмжээг авахаар болсон байна. Тухайлбал:

  • Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
  • Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
  • Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
  • Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр  удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
  • Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж