Цементийн тээвэрлэлтийн өнөөгийн бодит байдал | News.MN

Цементийн тээвэрлэлтийн өнөөгийн бодит байдал

Цементийн тээвэрлэлтийн өнөөгийн бодит байдал

Цементийн тээвэрлэлтийн өнөөгийн бодит байдал

УБТЗ нь Хөтөл өртөөнд байх “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн, Олон-Овоо өртөөнд байх “МАК” ХК-ийн, Өргөн өртөөнд байх “Монцемент” ХХК-ийн цементийн үйлдвэрүүдийн цемент болон цементийн түүхий эдийг тээвэрлэж байна.

Өнөөдрийн байдлаар “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн цементийн үйлдвэр засвар хийж байгаа шалтгаанаар ачилт хийгээгүй байна.

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК нь 2022 оны эхний 8 сарын байдлаар 568 битүү вагонд цемент ачуулахаар захиалга өгснөөс УБТЗ 542 битүү вагоноор хангалт хийж, тус  үйлдвэр 499 битүү вагонд цемент ачсан байна. Эхний 6 сарын байдлаар захиалга, ачилт тэнцвэртэй явж байсан ч 2022 оны 7 дугаар сараас үйлдвэрт доголдол гарч захиалсан вагондоо хүрч ачилт хийж чадахгүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс ачилтаа зогсоосон.

Олон-Овоо өртөөний “МАК” ХХК-аас ачигдсан цементийг 4-6 цагийн дотор галт тэргэнд холбож, 11 цаг тээвэрлэн Улаанбаатарт хүргэж байна. Улаанбаатараас – Олон-Овоо хүртэл 315 км зайтай.

Олон-Овоогийн “МАК” ХК нь 2022 оны эхний 8 сарын байдлаар 2144 битүү вагонд цемент ачихаар захиалга өгснөөс УБТЗ 1563 битүү вагоноор хангалт хийж,  “МАК” ХК- ийн үйлдвэр 1563 битүү вагонд 103158 тн цемент ачсан.

Мөн битүү вагоноос гадна хоппер вагонд нийт оны эхнээс 9 дүгээр сарын 15-ны хооронд 4731 хоппер вагонд  312246 тн цемент ачаад байна. Нийтдээ 6398 вагонд 440 мянган тн цемент “МАК” ХК-ийн үйлдвэрээс тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэсэн.

Өргөн өртөөний  “Монцемент” ХХК–аас ачигдсан цемент, клингерийг 6-10 цагийн дотор галт тэргэнд холбож, 19 цаг тээвэрлэн Улаанбаатарт хотод  хүргэж байна. Улаанбаатараас – Өргөн хүртэл 536 км зайтай.

Өргөний “Монцемент” ХХК нь 2022 оны эхний 8 сарын байдлаар 455 битүү вагонд цемент ачихаар захиалга өгснөөс УБТЗ 491 битүү вагоноор хангалт хийж  “МАК” ХК -ийн үйлдвэр 491 битүү вагонд 32406 тн цемент, 426 хоппер вагон 27690 тн цемент тус тус  ачсан. Үүнээс гадна 3596 хагас вагонд цементийн түүхий эд болох 233740 тн клингер ачигдсан.

9 дүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар “Монцемент” ХХК 37 битүү вагонд цемент ачихаар захиалга өгснөөс УБТЗ 46 битүү вагоноор хангалт хийж, “Монцемент” ХХК 34 битүү вагонд 2244 тн цемент ачсан. Мөн 354 хагас вагон захиалж, УБТЗ 376 хагас вагоны хангалт хийж, тус үйлдвэр 330 хагас вагонд 21450 тн клингер ачсан байна.

Нийтдээ 2022 оны 01-р сарын 1-ний өдрөөс 9-р сарын 15-ны хооронд УБТЗ 1,0 сая тн орчим цемент, цементийн түүхий эд клингер тээвэрлээд байна.

Цементийн буулгалтад дараах хүндрэлүүд гарч байна.

Олон-овоо дахь “МАК” ХХК-ийн үйлдвэрээс ачигдсан цементийг  Улаанбаатар өртөөний “Материал импекс” ХХК-ийн салбар замд хоногт 5-7 вагон буулгадаг. Харин  2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс хойш хоног бүр тус салбар замд буухаар олон вагон хаяглагдан ирснээс хоногтоо 19-25 цементтэй вагон буухгүй үлдэж  вагоны эргэлтийг удаашруулж байна. “Материал импекс” ХХК-ийн салбар зам нь  орон сууцны хорооллын дэргэд байрладгаас  шөнийн цагаар бункер  ажиллахгүй байгаагаас вагоны  буулгалт удааширдаг.

Өргөнөөс “Монцемент” ХХК нь хоногт 30-35 вагон ачуулаад Толгойт өртөөнд тээвэрлэж ирдэг. Гэвч Толгойт өртөөн дэх “Монцемент” ХХК-ийн буулгалтын салбар замын вагоны багтаамж 6 вагон учир хоногт 4 удаа сэлгээний ажил хийгдэж байж 24 вагон хоногт буудаг. Толгойт өртөө нь сэлгээний 3 илчит тэргээр 60 гаруй салбар замд үйлчилдэг бөгөөд 1 сэлгээний илчит тэргийг зөвхөн “Монцемент” ХХК-ийн салбар замын буулгалтын ажилд ажиллуулж байна. Энэ нь бусад салбар замуудын буулгалтын ажилд сөргөөр нөлөөлж байна.

Өнөөдөр цементийн тээвэрт оролцож байгаа хөдлөх бүрэлдэхүүн дараах байдалтай байна.

Цемент тээвэрлэх зориулалт бүхий “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн 154 ширхэг битүү вагон, 16 ширхэг хоппер вагон тээвэрт ашиглагдаж байна.

“Хөтөл цемент шохой” ТӨХК нь өөрийн эзэмшлийн 144 ширхэг хоппер вагонтой.

“МАК” ХХК нь өөрийн эзэмшлийн 182 ширхэг хоппер вагонтой.

“Монцемент” ХХК нь өөрийн эзэмшлийн 40 ширхэг хоппер вагон, 30 ширхэг хагас вагоныг тус тус тээвэрт оролцуулж байна.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж