Хатан хааны таяг дээрх эрдэнэсийг Африкт буцааж өг гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Хатан хааны таяг дээрх эрдэнэсийг Африкт буцааж өг гэв

Хатан хааны таяг дээрх эрдэнэсийг Африкт буцааж өг гэв

Хатан хаан II Элизабетын таяганд шигтгэсэн очир алмаазыг Өмнөд Африкт буцааж өгөхийг уриалжээ. Куллинан-1 нэртэй энэ эрдэнэсийг 1905 онд Өмнөд Африкт олборлож, Британийн хааны гэр бүлд шилжүүлэн өгсөн гэж үздэг. Гэвч Их Британи үнэт эдлэлийг хууль бусаар олж авсан гэж олон хүн үзэж байна.

Эрдэнэсийг эх оронд нь буцааж, музейд тавихыг хүссэн өргөдөлд 6000 гаруй хүн гарын үсэг зуржээ. Өмнөд Африкийн парламентын гишүүн Вуёлветху Зунгула учирсан бүх хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардсан. Твиттерт ч бас хүмүүс сэтгэгдлээ бичсээр байна.

“Хаан III Чарльзын анхны үүрэг бол Өмнөд Африкийн алмаазыг буцаах!” гэж нэгэн твиттер хэрэглэгч бичжээ.

Их Британийн хааны гэр бүлийн цуглуулга хариуцдаг “Royal Collection Trust”-ийн мэдээлснээр алмаазыг Өмнөд Африкийн нэгэн хувийн уурхайгаас олоод, хоёр жилийн дараа буюу 1907 онд тухайн үеийн хаан VII Эдвардад бэлэглэсэн гэв. Байгалийн бүтэцээрээ 3106 карат жинтэй анхны алмааз нь хүний зүрхтэй ижил хэмжээтэй байжээ. Үүнийг 1908 онд засч, хэлбэрт оруулахаар Амстердам руу илгээсэн байна. Ингээд чулуун есөн том, 96 жижиг хэсэгт хуваасан. Эндээс хамгийн томыг нь хаан VII Эдвард Африкийн их од гэж нэрлэсэн юм.

Том очир алмаазыг эзэн хааны таяганд, хоёр дахийг нь титэм дээр шигтгэж өгчээ. Хатан хаан II Элизбаетын зургуудыг харахад эдгээр алмаазыг зүүсэн байдаг.

Өмнөд Африкийн их сургуулийн профессор Эверисто Беньера энэ түүхийг үгүйсгэж байна. “Тухайн үеийн уул уурхайн синдикатууд бүхэлдээ хууль бус байсан. Хулгайн алмааз хүлээн авсан нь хүлээн авагчийг зөвтгөх шалтаг болохгүй. Энэ бол цуст алмааз” гэж тэр хэлжээ. Их Британийн колоничлолын үеийн бүх хулгайг эх оронд нь буцаахыг уриалж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж