Жил бүр Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулдаг Байртай, хадгаламжтай “Хуримтлалтай Монгол” аян үргэлжилж байна. Тэгвэл 2022 он гарсаар ХХБ-ны 2 харилцагч гал голомтоо бадраан 1 өрөө байрны эзэн болсон бол өнөөдөр дахин нэг харилцагч Зуслангийн байрны эзэн боллоо.
Супер урамшууллын эзэн болсон Д.Гончигсүрэнгийн сэтгэгдэлийг хүргэж байна.
Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулсан “Хуримтлалтай Монгол” аянд оролцож Зуслангийн байрны эзэн болсондоо маш их баяртай байна. Би энэ банкаараа олон жил үйлчлүүлж байна. Би хүний их эмч байгаа юм. Хуримтлал хүний амьдралд олон боломжийг нээж, олон эрсдэлийг хаадаг гэдгийг би ажил мэргэжлийн хувьд насаараа мэдэрч яваа хүний хувьд тогтмол хуримтлуулахыг хичээдэг. Та бүхэн ч бас хуримтлалаа үүсгээд давхар аяндаа оролцоорой. Үнэхээр том боломж шүү гэж хэлмээр байна. Хуримтлалтай Монгол иргэдийг бий болгохоор зорьж буй Худалдаа, хөгжлийн банкны хамт олонд халуун талархал илэрхийлж байна.
Уг урамшуулалт хөтөлбөр он дуустал үргэлжлэх бөгөөд 10 хоног тутам 30 азтай харилцагч, он дуустал 360 харилцагчийг хуримтлуулсаных нь төлөө нэмж урамшуулахаас гадна аяныхаа төгсгөлд хадгаламжийн аянд оролцсон бүх харилцагч дундаасаа 1 өрөө байрны эзнийг тодруулах юм байна. Энэхүү аянд оролцохын тулд та 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж нээн, хадгаламждаа нэмсэн 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авч оролцох юм. Урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Холбоотой мэдээ