1,219,726 ширхэг хувьцаа арилжжээ | News.MN

1,219,726 ширхэг хувьцаа арилжжээ

1,219,726 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 332,214,750 төгрөгийн үнийн дүн бүхий 1,219,726 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Крипто Үндэстэн" ХК (BUN +12.62%), "Булигаар" ХК (MBG +10.86%) болон "Ремикон" ХК (RMC +9.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол керамик" ХК (KEK -14.92%), "Айтүүлс" ХК (ITLS -14.17%) болон "Сэлэнгэ сүрэг" ХК (SES -13.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,062 ширхэг нэгж эрхийг 2,057,606 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 3,952 ширхгийг 394,488,640 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,766 ширхэг үнэт цаасыг 206,921,515 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.16 хувиар өсөж, 35491.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,890,470,124,133 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж