"Монгол зураг контемпорари үзэсгэлэн"

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

"Монгол зураг контемпорари үзэсгэлэн"

“Монгол зураг” нийгэмлэг нь 2002 онд монгол зургийн өв соёлыг хамгаалах, судлах, дэлхийн урлагийн өв сан, түүхэнд зохих байр суурийг эзлүүлэх, нотлох, таниулах, монгол зургийн мэргэжлээр ажиллаж буй уран бүтээлчдийг дэмжих, дотоод болон гадаадад сурталчлах, уран бүтээлчдээ чадваржуулах үндсэн зорилготойгоор үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

Тус нийгэмлэг нь одоогоор мэргэжлийн 90 гаруй уран бүтээлч гишүүдтэй ба эрхэм зорилгынхоо хүрээнд гишүүн уран бүтээлчдийн үзэсгэлэнг МУЭ-ийн арт галерей, Монголын орчин үеийн уран зургийн галерей, Хаан банкны арт галерей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей зэрэг газруудад тогтмол гаргаж, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, лекц, семинар, судалбар зургийн аялал зэргийг зохион байгуулсаар байна.

Мөн “Монгол зураг” нийгэмлэгийн гишүүд нь олон улсын биенналь, триенналь болон гадны нэр хүндтэй томоохон үзэсгэлэн наадмуудад тогтмол амжилттай оролцож, Монгол зургийг дэлхий дахинд таниулан сурталчилж байгаа билээ. 2022 онд тус нийгэмлэгийн 20 жилийн түүхэн ой тохиож байгаатай холбоотойгоор “Монгол зураг контемпорари” үзэсгэлэн нийтийн хүртээл болж байна. Энэхүү үзэсгэлэн нь 2022 оны 09 дүгээр сарын 17-23-ны хооронд Монгол Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд нийт 23 уран бүтээлчийн 30 аад бүтээл дэлгэгдэж байна.

“Монгол зураг контемпорари” үзэсгэлэнгээс Монгол зургийн уламжлалт сэтгэлгээ болон арга барилыг энэ цагийн уран бүтээлчид хэрхэн орчин үеийн хэллэгт хөрвүүлж, үндсэн язгуур ойлголтоо алдахгүй хадгалан авч үлдэн, хөгжүүлж буйг харж болно.

Үзэсгэлэнгийн нээлт: 2022.09.17 ны 14 цагт

Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд

Монгол арт галерей утас: 77198080

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж