“Аушвицын хорих лагерь” гэсэн бичигтэй цамц өмссөн америк эр 75 хоног хорих ялаар шийтгүүллээ. Түүнийг ямар нэг шалтгаанаар энэ цамцыг өмссөн гэж АНУ-ын шүүгч Карл Николс үзэж байна.
57 настай Роберт Кит Пакер 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын үймээнд оролцсон юм. Энэ үймээний аушвицын цамцтай Пакерын гэрэл зураг цахим орчинд таржээ. Холбооны мөрдөх товчоо түүнээс яагаад ийм цамц өмссөнийг нь асуухад “Би даарч байсан учраас” гэж хагас дутуу хариулжээ. Түүний цамцны энгэр дээр “Аушвицын хорих лагерь” гэж бичээд хүний гавлын яс дүрсэлсэн бол хойд талд нь “Ажилтан” гэж бичсэн байв.
Пакер ийм цамц өмссөн байсныг АНУ-ын өмгөөлөгчийн туслах Мона Фурст Лхагва гаригт мэджээ. Пакер энэ цамцыг өмссөнөөрөө бүгд найрамдах улсыг сүйрүүлэхийг дэмжиж, дарангуйллыг хэвээр нь хадгалахыг хүссэн гэж Фурст хэлэв.
Харин өмгөөлөгч Стивен Бреннвальд энэ үйлдлийг ял оноох хүчин зүйл болохгүй гэж үзэж байна. Учир нь түүнд үг хэлэх эрх чөлөө бий гэж өмгөөлөгч хэллээ. Өчигдөр /2022.09.15/ болсон шүүх хуралдааны үеэр Пакер үг хэлэхээс татгалзсан. Гэхдээ Капитолын үймээнд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул дээд тал нь зургаан сарын хорих ял авч магадгүй байна. Прокуророос 75 хоног баривчлах, 36 сарын тэнсэн харгалзах ял оноох санал гаргажээ.
Капитолын үймээний дараа 870 гаруй хүнийг холбооны гэмт хэрэгт буруутгасан. Тэдний 400 орчим нь гэм буруугаа хүлээсэн бөгөөд 250 гаруй хүнийг шийтгэжээ. Шийтгүүлсэн хүмүүсийн тал хувь нь долоо хоногоос 10 жил хүртэлх хорих ял авсан.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ