“Алтнаас ч үнэтэй сайн анд, сайн хөрш”

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

“Алтнаас ч үнэтэй сайн анд, сайн хөрш”

“Алтнаас ч үнэтэй сайн анд, сайн хөрш”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНУУ-ын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Энэ үеэр  Төрийн тэргүүн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, цаашдын төлөв болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцсон билээ.

БНХАУ-ын тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тодруулбал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хоёр орны удирдагчдын уулзалтын зургуудыг цахим хуудастаа нийтлээд, "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Алтнаас ч үнэтэй сайн анд, сайн хөрш, сайн түнш" хэмээн жиргэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж