Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНУУ-ын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Энэ үеэр Төрийн тэргүүн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, цаашдын төлөв болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцсон билээ.
БНХАУ-ын тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тодруулбал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хоёр орны удирдагчдын уулзалтын зургуудыг цахим хуудастаа нийтлээд, "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Алтнаас ч үнэтэй сайн анд, сайн хөрш, сайн түнш" хэмээн жиргэжээ.
Холбоотой мэдээ