Сурвалжлага: Доллар нэг сарын дотор 60 төгрөгөөр нэмэгджээ | News.MN

Сурвалжлага: Доллар нэг сарын дотор 60 төгрөгөөр нэмэгджээ

Сурвалжлага: Доллар нэг сарын дотор 60 төгрөгөөр нэмэгджээ

Сурвалжлага: Доллар нэг сарын дотор 60 төгрөгөөр нэмэгджээ

Арилжааны банк, "Найман шарга" худалдааны төвд ам.доллар хомсдолтой, ханш нь 3400 давав. Монголбанкны нэрлэсэн ханш 3245 байгаа боловч арилжааны банкууд, Найман шарга зах дээр ам.доллар 3400 төгрөг байна.

Цар тахлаас үүдэж, эдийн засаг саарсан, гадаад худалдааны эргэлт тэг зогсч, арилжааны банкууд ам.долларын хязгаарлалт хийсэн нь ийнхүү ханш өсөхөд нөлөөлсөн гэдгийг ченжүүд онцолж байлаа. Бид энэ удаад "Найман шарга" зах болон арилжааны банкуудад ам.долларын эрэлт, үнэ ханш ямар байгааг сурвалжлав.

Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын эрэлт нэмэгдэхийн хэрээр ханш өссөн гэдгийг ченжүүд онцоллоо.  Бидний "Найман шарга" худалдааны төвд очиход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ченжүүдээс ам.долларын эрэлт, ханш нэмэгдсэн эсэх талаар тодруулахад “Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж ам.доллар эрэлттэй, ханш өссөн. Мөн арилжааны банкууд валютын хязгаартай худалдаалж байгаа нь ханш өсөхөд нөлөөлсөн” гэх тайлбарыг өгөв. Арилжааны банкууд хязгаартай олгож байгаа учраас "Найман шарга" ийн хөл хөдөлгөөнтэй байна гэдгийг ч ченжүүд хэлсэн юм.

"Найман шарга" худалдааны төвд ам.доллар 3390-3400 төгрөгийн хооронд байв. Бусад валютын хувьд ч үнэ өссөн бөгөөд ялангуяа юанийн ханш сүүлийн саруудыг бодвол илүү их өссөн гэв. Иргэдийн хувьд төгрөгийн ханш унаж, арилжааны банкууд ам.доллар хязгаартай олгох болсонд бухимдана.

Иргэд “Төгрөг цаас болж байна. Бид чинь сарын 300 ам.доллар хүрэхгүй цалингаар л амьдарч байна. Банкнаас их хэмжээгээр ам.доллар солиулах гэхээр баахан л юм ярьж байна. Өдөрт нэг сая төгрөг солиулна гэхээр бас яаралтай үед маш хэцүү юм.  Тиймээс л "Найман шарга" захаас өөр сонголт алга. Яг одоо бол 3400 төгрөг гэж байна маргааш хэд болохыг ч таашгүй” гэв.

НЭГ САЯАС ДЭЭШ ВАЛЮТ СОЛИУЛБАЛ ХҮСЭЛТ ӨГНӨ

"Найман шарга" захад валютын арилжаа хийж байгаа хүмүүсийн хөлд дарагдаж байхад харин арилжааны банкууд хоосон шахуу. Учир нь банкууд ам.доллар солих нь хязгаартай учраас арилжааны банкуудаар үйлчлүүлэх хүмүүс ховор болсон гэдгийг банкныхан хэлэв. Өдөрт нэг сая төгрөгийн арилжаа хийх хязгаартай байгаа аж. Нэг сая төгрөгөөс илүү дүнгээр солиулахыг хүсвэл албан хүсэлт өгөн захиалгаар авах боломжтой. Өөрөр хэлбэл, нэг үйлчлэгч сая төгрөг дотор л валют худалдан авах хязгаартай бөгөөд түүнээс дээш дүнгээр валют солиулбал заавал тухайн арилжааны банкинд хүсэлт гаргаж, захиалга өгөх ёстой болно гэсэн үг.

Эдийн засагчдын цаашид ам.доллар 3800 хүрнэ гэж таамаглаж байна. Тиймээс төгрөгийн ханшийг сулруулахгүй, ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай гэдгийг ч хэлж байлаа.

ДОЛЛАР ӨНГӨРСӨН САРААС 60 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Сүүлийн таван сарын ам.долларын ханшийн мэдээлэл /Монголбанкны нэрлэсэн үнэ/:

  • 2022.05 сар-3110.22
  • 2022.06 сар-3124.25
  • 2022.07 сар-3153.03
  • 2022.08 сар-3185.72
  • 2022.09 сар-3245.13

Тайлбар: ҮСХ-ны сүүлийн 5 сарын ам.долларын ханшийн мэдээлэл

М.АРИУНБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

h 2022-09-16 202.126.89.202

нам дагасан өлөн эр эм б**с долоогчидл энэ олон жил шимэгч хорхой шиг бүх баялагрууу орсоноос тэр богд уулаа хар бөөн үнэгүй хулгаалж авсан газарууд том том хуцсан өлөн гөлөгүүдээ

Avatar

Зочин 2022-09-16 192.82.85.112

УИХ ын гишүүн МӨНХБАТ сонгуулийн сурталчилгаа болгож 17 боодол нэгт аваад давхиж явсан нь саяхан даа.Өнөөдөр $=3400 төг болжээ АРД ИРГЭД ААН ээ МАН идэж дуусгалаа.Далд орж дахиж гарч ирэхгүй байхыг ерөөе.

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-09-16 202.131.225.197

ТЭР ШҮЛЭГЧ ХЭМЭЭХ МӨНХБАТАД ХЭЛСЭН ҮҮ. ТЭР Л САЙН МЭДЭЖ БАЙГАА…

Avatar

Зочин 2022-09-16 66.181.184.63

Төр засаг МАН маш мундаг зөв ажиллаж байгаа учир доллор өсөөд бн. Дахин СОНГУУЛЬД ЯЛУУЛБАЛ 5000 ТӨГ БОЛНО. БИДНИЙ ЦАЛИН ОРЛОГО ЭНЭ НАМД ОГТ ХАМААГҮЙ

Avatar

иргэн 2022-09-16 64.119.20.58

ТӨРИЙН БОЛОН УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРЫН ДАРГА НАР ГАДАГШ ЗУҮААЛАХ ЯВДАЛ ИХЭССЭН ЭНЭ НЬ ДОЛЛАР ЧАНГАРАХ ҮНДЭС БОЛЖ НЭГ БАЙНА

Avatar

Зочин 2022-09-16 202.9.40.43

Шаагаад бай

Avatar

Зочин 2022-09-16 202.55.188.100

Udahgui 5k bolno

Avatar

хайран 2022-09-16 202.9.46.138

аргагүй л дээ, валютын нөөц 4,8 тэрбум доллар бснаа 2,5 тэрбум болчихсон.

Avatar

Зочин 2022-09-16 202.55.188.100

MANgas huvaagaad idsen

Avatar

Зочин 2022-09-16 202.9.40.43

Юу хуцаад байгаам бэ та нар хотоор дүүрэн машин болгоо биздэ

Avatar

Эрхэм андуурч байна 2022-09-16 43.242.243.253

Цүнх баригч нар Land-300 шинийг авч валютгүй болгосон. Хуучин иргэний авч байгаа Приус юу шалих вэ. Цүнх баригч нарын 1 машин ядуу 30 приусын үнэтэй тэнцэж байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж