"Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулахыг дэмжинэ"

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

"Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулахыг дэмжинэ"

"Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулахыг дэмжинэ"

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Узбекистаны нийслэл Самарканд хотноо болж байна. Уулзалтын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гурван талт уулзалт хийлээ. Энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-аас Хятад руу чиглэсэн нефть, байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулан барихыг дэмжиж байна гэжээ.

Баруун Сибирийн ордуудаас Хятадад анх удаа хий нийлүүлж буй “Сибирийн хүч 2” хоолой 2030 онд ашиглалтад орох төлөвтэй байна. Барилгын ажил 2024 оноос эхлэнэ “The Moscow times” цахим хуудас долдугаар сард нийтэлжээ. Украин дахь дайны улмаас Москва барууны орнуудтай харилцаа муудаж, Европ дахь зах зээл хумигдаж буй тул энэ хугацаа наашилж магадгүй гэж эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд үзэж байна. 2600 км урт үргэлжлэх “Сибирийн хүч-2” хийн хоолойн хүчин чадал нь 50 тэрбум шоо метр аж.

Монгол, Орос улс 2019 онд уг хоолойг Монголын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэх боломжийг судлах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Эх сурвалж: REUTERS, THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж