Цагаачид болон орогнол хүсэгчдийг тээвэрлэж явсан хоёр автобус АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын Вашингтон хот дахь гэрийн ойролцоо ирэв. Үүнийг Бүгд найрамдах намынхны сонгуулийн өмнөх цагаачдыг “улс төрийн гар хөл” болгон ашиглах оролдлого гэж ажиглагчид шүүмжилсэн байна. Колумб, Куба, Гайана, Никарагуа, Панам, Венесуэлээс ирсэн 100 цагаачийг Харрисын оршин суух газрын ойролцоо буулгасан гэж Техас мужийн Бүгд найрамдах намын захирагч Грег Эббот Пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
"Ерөнхийлөгч Байден, дэд ерөнхмйлөгч Харрис нар хилийн хамгаалалтын ажлаа хийх хүртэл Техас муж Вашингтон ДС зэрэг дархан цаазат хотууд руу цагаачдыг илгээсээр байх болно" гэж Эбботт мэдэгдэв. Харрисыг өнгөрсөн жил Ардчилсан намын гишүүн Байден томилсон юм. Харрис Мексик дэх цагаачлалыг зогсооход чиглэсэн засаг захиргааны хүчин чармайлтыг удирдахаар томилогдсон байна. Харрисын гэрийн гадаа цугларсан хүмүүс 30 гаруй цаг явж иржээ. Тэдний дунд нярай болон чихрийн шижин өвчтэй хүн байсан ба шууд эмнэлэгт хүргэгдсэн байна. Бусдыг нь ойролцоох сүмд аваачиж, хоол хүнс, орон байраар хангаж, сайн дурынхан дараагийн зорьсон газраа хүрэхэд нь тусалсан гэж албаныхан мэдээлэв. Мексикээс цагаачдын хамгийн түрүүнд очдог газар нь Техас аж. Тиймдээ ч Камилла Харрисыг хүлээсэн ажлаа хийж, цагаачдын асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаа аж.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ