Сураггүй болсон оюутнуудын хэргээр цэргийн албан хаагчдыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон оюутнуудын хэргээр цэргийн албан хаагчдыг баривчилжээ

Сураггүй болсон оюутнуудын хэргээр цэргийн албан хаагчдыг баривчилжээ

Мексикийн эрх баригчид 2014 онд 43 оюутан сураггүй алга болсонтой холбоотой гэж тэтгэвэртээ гарсан армийн хурандаа болон өөр хоёр цэргийн албан тушаалтныг саатуулсан  гэж засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгдлээ.

Аюулгүй байдлын дэд сайд Рикардо Межиа Пүрэв гаригт засгийн газраас холбогдох  цэргийн дөрвөн албан тушаалтныг баривчлах тушаал гаргасан гэж мэдэгдэв.

Айотзинапа багшийн коллежийн оюутнуудыг хулгайлсан гэх хэргийн гол гурван хүнийг баривчилсан гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлажээ.

Эрх баригчид оюутнуудыг орон нутгийн хар тамхины бүлэглэлд  хүлээлгэн өгсний дараа амиа алдсан байх магадлалтай гэж мэдэгджээ.  Тэдний шарил хэзээ ч олдоогүй. Гэвч шатсан ясны хэлтэрхийг гурван сурагчын ДНХ-тай таарсан  байна.

Хэрэгт холбогдож буй сэжигтнүүдийн нэрийг зарлаагүй байна. Гэхдээ 2019 оноос хойш мөрдлөг явуулсны эцэст хэргийг нуун далд далдалсан, авлига авсан гэх мөрөөр эдгээр хүмүүсийг баривчилжээ. Алга болсон сурагчдын ар гэрийнхэн тайван  жагсаал хийсэн ч тухайн үед мөрдлөгт холбогдо баримт олдоогүй байсан аж.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж