ҮСХ: дундаж цалин 1 сая 540 мянган төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

ҮСХ: дундаж цалин 1 сая 540 мянган төгрөг байна

ҮСХ: дундаж цалин 1 сая 540 мянган төгрөг байна

Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын байдлаар нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулав.


Тус газраас мэдээлснээр дундаж цалин 1.5 сая төгрөг болжээ.  Энэ дүнг нийгмийн даатгал төлөгчдийн цалин, түүнтэй адилтгах орлогын мэдээлэлд суурилан гаргадаг. Энэ оны эхний улиралд дундаж цалин 1 сая 450 мянган төгрөг байсан. 

УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11.9 ХУВИАР ӨСЧ, ТӨСВИЙН АЛДАГДАЛ 13.6 ХУВИАР БУУРЧЭЭ 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 11.9 хувь , тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөг буюу 17.7 хувь  тус тус өссөн болохыг Үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцууллаа.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний найман сард 10.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал төсвийн алдагдал 142.1 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар буурсан үзүүлэлт байна.

ТАТВАРЫН ОРЛОГО ЭХНИЙ НАЙМАН САРД 9.3 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 23.3 ХУВИАР ӨСЧЭЭ

Татварын нийт орлого оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд буюу 23.3 хувь  өссөн бөгөөд үүнд татварын орлого 2.1 дахин буюу 687 тэрбум төгрөг,

  • НӨАТ 670.3 тэрбум төгрөг буюу 37.5 хувь
  • нийгмийн даатгалын орлого 499.2 тэрбум төгрөг буюу 36.9 хувь тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
  • Харин орлогын албан татварын орлого 16 хувь буюу 386 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Зөвхөн наймдугаар сарын тухайд татварын нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 294.4 тэрбум төгрөг буюу 37.6% өсжээ.

Энэ өсөлтөд,

  • НӨАТ 137.1 тэрбум төгрөг буюу 55.8 хувь
  • нийгмийн даатгалын орлого 77.8 тэрбум төгрөг буюу 43.7 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.
  • Харин онцгой албан татварын орлого 16.6 тэрбум төгрөг буюу 18 хувь  буурсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж