Хөгжмийн зохиолч Б.Энхбаяр олон улсын уралдаанаас 4 дэх шагналаа хүртжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Хөгжмийн зохиолч Б.Энхбаяр олон улсын уралдаанаас 4 дэх шагналаа хүртжээ

Хөгжмийн зохиолч Б.Энхбаяр олон улсын уралдаанаас 4 дэх шагналаа хүртжээ
Монголын хөгжмийн зохиолч Б.Энхбаярын бүтээл олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдааны том хэлбэрийн бүтээлийн төрөлд дэд байрын шагнал хүртжээ. Тодруулбал, түүний "Их хааны галын тахилга" симфони сьют Оросын алдарт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит есдүгээр уралдааны хоёрдугаар байр эзэлсэн байна.
Уралдааны шагналыг Москва хотноо аравдугаар сарын 9-нд их тайзнаа гардуулах аж.
Хөгжмийн зохиолч Б.Энхбаярын хувьд олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдаанаас ийнхүү дөрөв дэх шагналаа нэр хүндтэйгээр авч байгаа аж. Өнгөрсөн хавар ОХУ-ын нийслэл Москва хотноо Оросын нэрт зохиолч И. Дунаевскийн нэрэмжит олон улсын дулаачдын XI удаагийн уралдааныг амжилттай зохион байгуулсан. Энэ уралдаанд Монголоос анх удаа найман уран бүтээлч оролцож, бүх номинацид тэргүүн болон дэд байрын эзнээр тодорч, Монгол Улсын Филармонийн гоцлол дуулаач Б.Дэлгэрбаяр гран при шагналыг нь хүртсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж