“Хүүхэд үрчлүүлнэ” гэсэн эмэгтэйг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

“Хүүхэд үрчлүүлнэ” гэсэн эмэгтэйг шалгаж байна

“Хүүхэд үрчлүүлнэ” гэсэн эмэгтэйг шалгаж байна

 

“Хүүхдээ үрчлүүлнэ” гэх зар өчигдөр /2022.09.15/  цахим орчинд нийтлэгдсэн. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид тухайн зар мэдээллийг нийтэлсэн эмэгтэйг олж тогтоожээ. Уг эмэгтэйг хүүхдийн хамт цагдаагийн байгууллагад хүргэн, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хорооны хамтарсан багт мэдээлэл хүргэжээ. Хүүхдийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын харьяа хамгаалах байранд хүргэхээр ажиллаж байна.

Тухайн иргэн нь цагдаагийн байгууллагаас холбогдсон даруйд нийтэлсэн зараа өөрөө устгасан байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид холбогдох төрийн байгууллага, хамтарсан багтай хамтран ямар шалтгаанаар тухайн зар нийтэлснийг тогтоох, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

Харин иймэрхүү асуудалд ямар арга хэмжээ авдаг талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тодруулахад “Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгасны дүнд хуулийн хариуцлага тооцох эсэхийг шийднэ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын төлөө газар нь хүүхэд ямар орчин амьдарч байгаа, өргүүлэх болон хамгаалах үйлчилгээг тухайн хүүхэд болон гэр бүлд үзүүлдэг. Хүүхдийг гэр бүлд нь байлгах эсвэл тусдаа хамгаалах байранд үйлчилгээ үзүүлэх, гэр бүлтэй нь хамт үйлчилгээ үзүүлэх эсэх дээр үнэлгээ хийсний үндсэн дээр арга хэмжээг авдаг” гэлээ.

Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлэх бөгөөд хүүхэд үрчлэх, үрчлүүлэхэд дараах ерөнхий нөхцлийг хангасан байх ёстой аж. ҮҮНД:

  1. Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна.
  2. Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна.
  3. Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг нь үрчлүүлэх тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна
  4. Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн зөвшөөрлийг авна.
  5. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.
  6. Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана.
  7. Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.
  8. Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж