Путины хамгаалалт хэр чанга вэ?

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Путины хамгаалалт хэр чанга вэ?

Путины хамгаалалт хэр чанга вэ?

Владимир Путин 2000 оноос хойш засгийн эрхийг барьж буй. Тэрбээр өөрийн аюулгүй байдал, эрүүл мэнддээ маш их анхаардаг нь түүний хамгаалалтаас харагдана. Путины лимузин машинд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй тухай мэдээлэл цахим орчинд тараад буй. Үүнтэй холбоотойгоор Путины хамгаалалтыг онцолж байна.

Путины бие хамгаалагчид нь Оросын холбооны хамгаалах алба буюу “FSO”-ийн тусгай ангиас бүрддэг. Энэ тусгай ангийнхан утас чагнах, захидал нээх, гэрт нэгжлэг хийх, тээврийн хэрэгсэл хураах, сэжигтнийг саатуулах, байцаах зэрэг өргөн хүрээний эрх мэдэлтэй. Тэднийг шалгаруулж авахдаа сэтгэл зүй, бие бялдрын тэсвэр хатуужил, тэр бүү хэл хүйтэнд тэсвэрлэх, халуунд хөлрөхгүй байх чадварыг нь хардаг аж. Бие хамгаалагчдыг 35 нас хүрмэгц нь сольдог. Гэхдээ албаа хүлээлгэж өгснийхөө дараа бүс нутгийн захирагч, тусгай албаны командлагч зэрэг томоохон албан тушаалуудад очдог.

Хамгаалагчид Путиныг хамгаалах бамбай болох зориулалттай тусгай цүнх, хуяг цоолох чадвартай сумаар цэнэглэсэн 9 мм-ийн “SR-1 Vector” гар буу авч явдаг.

Путиныг ийш тийш аялахад хамгаалагчид хэдэн сарын өмнөөс олон нийтийн хариу үйлдэл, цаг агаарын байдал, байгалийн гамшиг гэх мэтээр тал бүрээс тухайн газрыг нь судалдаг.  Мөн Путиныг хаана ч байсан тэсрэх бөмбөгийн халдлагаас сэргийлж, тусгай төхөөрөмж суурилуулдаг. Техникийн ажилтнууд тухайн газарт байгаа гар утас болон бусад төхөөрөмжид цахимаар хяналт тавьдаг аж. Ерөнхийлөгч олны дунд гарах үед дөрвөн хамгаалагч хайрцаглан хамгаалж, бусад нь олны дунд орж тардаг. Мөн мэргэн буудагчид ойр орчмын барилгын дээвэр дээр бэлэн байдалд суудаг.

Түүнчлэн хамгаалагчдын дунд хоол хариуцсан хүн бас байна. Путиныг хоолонд хордох вий гэсэн үүднээс тэд бүх хоолноос дээжийг нь авдаг аж.

Путины ашигладаг “Aurus Senat” лимузин машин нь амь насыг аврах, довтлох, хамгаалах олон тоногтой бөгөөд Холбооны хамгаалалтын албаны стандартын дагуу бүтээгдсэн. Путин 2018 онд дөрөв дэх удаа тангараг өргөхөд тус машиныг анх удаа олон нийтэд танилцуулж байв.

Харин Путины хувийн өмчид 700 машин, 58 онгоц, 20 байшин байдаг аж. Нийт өмч нь 200 тэрбумаар үнэлэгдэнэ. Түүнийг жилдээ 140 мянган ам.долларын цалин авдаг гэж Кремлиэс мэдээлж байжээ.

Эх сурвалж: NY POST, NEWS18, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж