"G7": ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

"G7": ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хэвээр үлдээв

"G7": ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хэвээр үлдээв

"G7" бүлгийн  худалдааны сайд нар Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг хэвээр үлдээхээр тохиролцлоо. Сайд нар Пүрэв гаригт Берлинд уулзалдсан байна. Тэдний гол мөрийн хөтөлбөр нь Украины эсрэг Орос улс ямар ч үндэслэлгүй хууль бус түрэмгийллийг зогсоох  гэж нэрлэсэн юм.

Сайд нар Москваг түрэмгийллээс нь ашиг олохгүйн тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлж, өргөжүүлнэ гэж мэдэгдэв.

Мөн худалдаа наймааны журмаар Украиныг сэргээхэд дэмжлэг үзүүлэхээ амлав. Сайд нар хамтын асуудлаа шийдвэрлэхийн тулд олон улсын худалдааны дүрмийг илүү хүчтэй болгох хүчин чармайлтаа эрчимжүүлэх болно гэдгээ баталжээ. Үүнд албадан технологи шилжүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл олгох зэрэг орно.  Ийм санаа зовоосон асуудал нь Хятадтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

"Их 7"-ын сайд нар Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар тус байгууллага Хятад, АНУ-ын хооронд өсөн нэмэгдэж буй олон улсын худалдааны маргааныг шийдвэрлэхэд бүрэн хангагдаагүй байна.

Эх сурвалж: nhk japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж