Хамгийн олон тэрбумтнууд төрүүлсэн их сургуулиуд

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Хамгийн олон тэрбумтнууд төрүүлсэн их сургуулиуд

Хамгийн олон тэрбумтнууд төрүүлсэн их сургуулиуд

Тэрбумтан, амжилттай яваа хүмүүс дэлхийд алдартай их сургуулиудыг төгссөн байх нь олон. Тэгвэл хамгийн олон тэрбумтан төгсөгсөн их сургуулиудын жагсаалтад Хятадын их сургуулиуд дээгүүр байр эзлэх болжээ. Тухайлбал, "Baidu" компанийг үүсгэн байгуулагчдын нэг Робин Лигийн төгссөн Бээжингийн их сургуулиас 1101 тэрбумтан төрснөөр жагсаалтын наймд, Хятадын дарга Ши Жиньпиний төгссөн Цинхуа их сургуулийн 1100 төгсөгч тэрбумтан болсноор есдүгээрт бичигджээ. Робин Ли нь 7.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр Форбес сэтгүүлийн дэлхийн баячуудын жагсаалтын 45 дугаарт бичигдсэн байна.

АНУ-ын Харвардын их сургуулиас 17660 тэрбумтан төгсөгч төрснөөр жагсаалтыг тэргүүлсэн бол Стэнфордыг төгсөгчдийн 7972, Пеннсилвани их сургуулийн 7517, Колумбиагийн их сургуулийн 5528, Нью-Йоркийн их сургуулийн 5214 төгсөгч тус бүр баячуудын тоонд багтжээ. Мөн Сингапурын үндэсний их сургуулийн төгсөгчдөөс 3600 тэрбумтан төрснөөр жагсаалтад багтсан ба Азийн хэд хэдэн орны топ сургуулиуд нэрлэгдсэн байна. Тухайлбал, Мумбай их сургууль, Дели их сургууль, Бейрут дахь Америк их сургууль жагсаалтад багтжээ.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж