Монголын Хүүхдийн ордны Төгөлдөр хуурын дугуйлангаас төгөлдөр хуур сонирхон суралцагч хүүхдүүдийн дунд уламжлал болон явуулдаг “Forte and Piano” наадам энэ сарын 21-22-нд Монголын Хүүхдийн ордонд болно. Наадамд хот хөдөөгийн 150 гаруй хүүхэд найман нас хүртэл, 9-10 нас, 11-13 нас, 14-өөс дээш нас гэсэн дөрвөн насны ангиллаар оролцож байгаа аж. Уралдаанд Ф.Шопены аялгуунаас болон өгөгдсөн аялгууг тоглож авьяас чадвараа сорих юм.
П.Наран
П.Наран