Ээлжит дуулианууд ба далд мессэж

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Ээлжит дуулианууд ба далд мессэж

Ээлжит дуулианууд ба далд мессэж

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орлоо. Ингэснээр нүүрсний тээврийн зардал 9 ам.долларт хүрэх талаар шуугицгаав. Сайн хэрэг. Гэхдээ хоёр жилийн дараа… Монголын төмөр замын гацаасан, бас энэхүү ажлыг эхлүүлсэн хүнийг ч сайлж, муулахаа мартсангүй. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын gogo.mn сайтад хэлсэн үг ихээхэн анхаарал татна. “У.Хүрэлсүх Ерөнхий сайд энэ төслийг гацаанаас гаргаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүлээн авлаа. Энэ төмөр зам манай улсын экспортод томоохон нөлөө үзүүлнэ” гэх бусдыг үгүйсгэж, өөрсдийгөө дөвийлгөх жижүүрийн үг хэлсэн мэт боловч үнэндээ удахгүй болох том зодооны өмнөх сүрдүүлэг бололтой. Үүнээс гадна нэгэн заналхийллийн шинжтэй үг унагасан болохыг мэдээлжээ.  Тэрхүү мэдээллээр Ч.Хүрэлбаатар дээрх замын нууц гэрээг төрийн ил болгох тухай ярьжээ.

Стратегийн өндөр ач холбогдолтой замын гэрээ, үнэ ханшийг монголчууд мэдвэл мэдээж хэрэг сайн. Гэхдээ энэ үг гэрээг нууцаас ил гаргахаас илүү өөр хүмүүст өгсөн анхааруулга гэж ойлгогдож буй юм.

Мэдээж тэрхүү гэрээг сөхвөл өмнөх Ерөнхийлөгчийн эрх ашиг хөндөгдөх болно. Түүнд нь, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хийгээд засгийн тэргүүн, УИХ-ын гишүүд ч бас ч холбогдох нь дамжиггүй. Үйл явдлын өрнөлийг харвал энэхүү гэрээг ил болгоно гэсэн нь өөр учир шалтгаантай. Хоёрхон хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцсэн. Үүний угтал болгож л дээрх үгийг хэлсэн болж таарав. Учир нь, энэхүү төмөр замаас илүүтэй хил дээр шинээр барих терминал хамгийн чухал. Яагаад гэвэл, Хятад нарийн царигтай. Манай шинэ зам өргөн. Тиймээс тээвэрлэсэн нүүрсээ хил дээр очоод шилжүүлж ачих хэрэг гарна гэсэн үг. Харин тэрхүү терминалыг хэн эзэмших вэ, хэн барих вэ гэдэг нь төмөр замаасаа чухал асуудал болчихсон. Нарийн цариг өргөн болсон шалтгаан нь эндээс асар их мөнгө олох санаа төрсөн хэрэг. Шинээр орсон төмөр замаас илүү ашиг тэрхүү чингэлэг тээврийн терминал эзэмшигчид орж ирнэ гэсэн үг. Тиймээс МАН, АН гэлтгүй хэн хүнгүй энэхүү терминалд санаархаж буй. Зургийн дарга Х.Баттулгад бүр их хүсэл бий.

Тиймээс л Ч.Хүрэлбаатар сануулга өгөөд буй хэрэг. “Савраа татахгүй бол нууц гэрээг ил болгоно шүү, Х.Баттулга аа”  гэж уншигдаад байна.

Үүний дараахан шахуу өөр бас нэгэн дуулиан дэгдсэн нь Монгол-Японы засгийн газрын хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан “Суруга” гэх японы компанийн эзний талаар ярьсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын бичлэг байв. Нэр хэлэхгүй гэж байгаад зүслэсэн түүний үгний дараа хууль, хяналтынхан хэрхэн оролцсон тухай баримт ил болов. Эхлээд тайлбарлаад, дараа нь баримтыг нь нэг газраар гаргадаг, нөгөө л улиг болсон технологи. Сонин юм шүү. Сайд нэг учир битүүлэг луйврын талаар яриа дэлгэж, шүүхээр шийдэгдээгүй хэрэг учраас нэр ус зарлахгүй гэнэ. Олныг шуугиулаад араас нь сайдын ярианд буй учир битүүлэг эздийн луйврын баримтууд эрэн сурвалжлага болон ганц л газраар гарна. Дансандаа хэдэн сая ам.доллартой хэр нь дампуурсан брож Монголоос гарсан цорын ганц Япон компани болон үлдсэн “Суруга”-ийн хэргийг өнөөдөр мэдэхгүй хүн ховор. Гэхдээ энэ удаад хэнийг онилсон нь ч бас л өмнөхтэй адил анхааруулга.

Гэнэт л АТГ Хөгжлийн банкны хэргээ ярьж, дөрвөн гишүүнийг яллах дүгнэлт үйлдсэн тухай ярьж байгаа гээд өөр хоорондоо учир шалтгаантай үйл явц өрнөж байна. Энэ мэт дуулианд бидний анхаарлыг хандуулж байхуйд өөр өөр үйл явдлууд шил дараалан өрнөж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар саяхан хорлон сүйтгэх ажилгаа явуулж улсад 80 их наяд алданги гаргасан хүнийг хайхаар болсон. Яагаад гэвэл, нарийн цариг өргөн болгож өөрчилсөн хорлон сүйтгэл. 200 км замыг нөгөө айхтар 1-р зэрэглэлийн зам 120км/цаг хурдтайгаар цаг гаруйхан яваад л цариг солих хэрэг гарна. Дахиад шилжүүлэн ачна. Цаг алдана, мөнгө зарна. Нөгөө талаар хэн нэгэн нь мөнгө олно.

Гэхдээ энэ үйл явц буруутанг зарлаж, яллахаас илүүтэй холхон байлгаж, дараа дараагийн бялууг өөрсдөө хүртэхэд л чиглэх болов уу. Харж л сууя…

Үүнд хэн буруутан болох вэ? Нарийн царигийг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Цэц буруутай. Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан тэр үеийн УИХ. Ерөнхийлөгч, Засгийн газар ч буруутай билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж