Путины машинд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Путины машинд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй

Путины машинд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины лимузин машин руу халдлага үйлдсэн байж болзошгүйг "The sun" хуудас мэдээлэв. Түүний машины зүүн урд дугуй чанга дуугаар дэлбэрч, өтгөн утаа олгойджээ. Путиныг машиных нь хамтаар аюулгүй газарт аваачсан бөгөөд хамгаалалтын албаныхнаас нь хэд хэдэн хүнийг баривчилсан байна.

Өдгөө 69 настай Путины хаашаа ирж очиж буй талаар нууц мэдээлэл алдагдсан гэж "General SVR" телеграм сувагт мэдээлэв. Үүнтэй зэрэгцээд хамгаалагчдаас нь зарим нь алга болжээ. Аюулгүй байдал нь баттай биш тул Путин цуваан дунд нуугдаж явсан гэв. Цуваа нийтдээ таван хуягт машинаас бүрдсэн бөгөөд Путин гурав дахь машинд нь байжээ. Энэ халдлага хэзээ болсон нь тодорхойгүй байна.

Цувааны эхний машиныг эмнэлгийн машин хааж зогссон ба энэ үед хоёр дахь машин нь зогсолгүйгээр тойрч явсан аж. Энэ үед Путины машинаас чанга дуу чимээ гарсан гэж телеграм сувагт мэдээлжээ. Дараахан нь цувааг хаасан түргэн тусламжийн машины жолоочийн цогцос олджээ. "Халдлагын талаарх мэдээллийг Кремлиэс нууцалж буй. Энэ хэрэгтэй холбоотойгоор ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны хэд хэдэн хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, цагдан хориод байна. Ерөнхийлөгч хэзээ хаашаа явахыг хамгаалалтын албаныхан л мэддэг. Хэрэг болсны дараа гурав нь ор сураггүй алга болсон. Энэ гурав нь цувааны эхний машин сууж явсан хүмүүс" гэж телеграмд мэдээлжээ.

Дашрамд дурдахад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2022.09.16/ Узбекситан улсад ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

Эх  сурвалж: THE SUN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
16
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
9
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж