Украинд байлдах хоригдлуудыг сонгож буй бичлэг ил болжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.16-нд нийтлэгдсэн

Украинд байлдах хоригдлуудыг сонгож буй бичлэг ил болжээ

Украинд байлдах хоригдлуудыг сонгож буй бичлэг ил болжээ

ОХУ-ын “Вагнер” хөлсний бүлэглэлийг үүсгэн байгуулагч Украинд байлдахаар хоригдлуудыг сонгож, элсүүлэхийг завдсан бичлэг цацагдсан байна. ВВС-ийн баталгаажуулсан бичлэг дээр Евгений Пригожин шоронгоос хоригдлуудыг сонгож байгаа нь ил болсон аж.  Пригожин хоригдлуудад Украинд алба хаавал ялыг нь  хөнгөрүүлнэ гэж ярьжээ. Тус  бичлэг нь Орос улс ялтнуудыг элсүүлэх замаар хүчээ нэмэгдүүлнэ гэх  таамаглалыг батлав.

ОХУ-ын хууль тогтоомжид хөлсөөр алба хаасны хариуд хорих ялыг хөнгөвчлөхийг зөвшөөрдөггүй. Гэвч  Пригожин "Вагнер" бүлэгтэй хамтарвал дахин торны цаана суухгүй гэж мэдэгджээ.

"Хэрэв та зургаан сар (Вагнерт) алба хаах юм бол эрх чөлөөтэй болно" гэж тэрбээр ярьсан байна.  Гэхдээ Украинд очоод зугтах, үүрэг даалгавраа биелүүлж чадахгүй бол цаазын ял авна гэж сүрдүүлж буй нь мөн ил болсон аж. Пригожин  хоригдлуудад "Вагнер"-ийн дүрэм журмын дагуу архи, мансууруулах бодис, "нутгийн эмэгтэйчүүд, ургамал, амьтан, эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орохыг хориглодог" гэж мэдэгджээ. Пригожин хорих ангийн дасгалын талбай дээр үг хэлэхдээ, сунжирсан мөргөлдөөнд Орост тулгарч буй хүндрэл бэрхшээлийг дурдаж, хоригдлуудад хамгийн хатуу дайн өрнөж буйг онцолсон юм. Бичлэгийг хэн авсан, хэзээ болсон, хэрхэн цацсан нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч “BBC” тус  бичлэгийг Оросын төв хэсэгт байдаг Бүгд Найрамдах Мари Эл муж дахь хорих ангид болохыг олж тогтоожээ. Мөн царай таних программ хангамжийн хэрэгслээр бичлэг дээрх хүний зургийг шинжилсэн ба  Пригожины бодит зурагтай 71- 75 хувь таарсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж